BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

Хурдацтай хөгжил, дэвшлийн өнөө үед “Боловсрол” зөвхөн уламжлалт арга барилаар хязгаарлагдах нь учир дутагдалтай болжээ. Сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлж, мэдлэгийг илүү ойлгомжтой хүргэхийн тулд технологид суурилсан интерактив бүтээгдэхүүнүүд хамгийн үр дүнтэй шийдлийн нэг гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд онцолсоор байна.

Тухайлбал, 2024 онд “Европын Инженерчлэл, Технологийн Судалгааны Сэтгүүл” (EJ-ENG)-д нийтлэгдсэн “Teachers’ Views on the Educational Use of Interactive Whiteboards in the Dodecanese” судалгаанд дурдсанаар, шат шатны боловсролын байгууллагын багш нарын 92% нь ухаалаг самбарын хэрэглээг эергээр үнэлсэн байна. Түүнчлэн:

  • 96% нь сургалтын материалыг илүү оновчтой зохион байгуулахад тус болдог,
  • 86% нь сурагчдын сонирхол, анхаарлыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг хэмээн дүгнэжээ.

БОЛОВСРОЛЫН ХЭРЭГЦЭЭНД ТӨГС ЗОХИЦОХ ШИЙДЭЛ

Та бүхэнд боловсролын хэрэгцээнд төгс зохицох, дэлхийн жишигт нийцсэн BenQ Ухаалаг Самбарыг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь уламжлалт самбарын хэрэглээг халж, багш, сурагчдын харилцааг идэвхтэйгээр нэмэгдүүлэх, хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэй болгох шинэ үеийн дэвшилтэт технологи юм.

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

BENQ УХААЛАГ САМБАР ЮУГААРАА ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Нэгдсэн удирдлагын систем

BenQ-ийн үүлэн суурьтай удирдлагын шийдэл нь AMS (Account Management System), DMS (Device Management System), IAM (Identity and Access Management)-ийг нэгтгэн цогц удирдлагын системийг бий болгосон.

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

Ингэснээр:

  • Багш Google Workspace, Microsoft Entra ID, iCloud, OneDrive бүртгэлээ ашиглан шууд нэвтэрч сургалтын материалаа цаг алдалгүй ашиглана.
  • IT багийн админ самбаруудын программыг шинэчлэх, Wi-Fi холболт удирдах, статусыг хянах зэрэг ажлыг алсаас гүйцэтгэж, ажлаа хөнгөвчилнө.
  • ClassLink, Google Workspace, Microsoft Entra ID, LDAP зэрэг байгууллагын directory-той автоматаар уялдуулж, хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэх эрхийг төвлөрсөн байдлаар удирдах боломжтой юм.

NFC картын шийдэл

Олон төхөөрөмж дээр ч хэрэглэгч бүр USERNAME, PASSWORD бичих шаардлагагүй – карт эсвэл ухаалаг утсаа ойртуулан, нэг товшилтоор тухайн багш өөрийн профайл руу шууд нэвтэрнэ. Энэ нь нэвтрэх нэр, нууц үгээ мартах, алдах эрсдэлийг багасгаад зогсохгүй багшийн өдөр тутмын ажлыг хөнгөвчлөн, хичээл бэлтгэх цагийг хэмнэдэг.

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

EZWrite Whiteboard

Уламжлалт самбарыг орчин үеийн олон үйлдэлт платформ болгон хувиргаж, зураг оруулах, бичлэг тоглуулах, нэгэн зэрэг олон хүн бичих боломжтой. Мөн шинээр AI- хиймэл оюуны функцүүд нэвтэрсэн ба бичвэр таньж өөр хэл рүү орчуулах, зураг, текстийг таних зэрэг эдгээр нь хичээл сургалтын үйл явцыг илүү бүтээлч, сонирхолтой болгон шинэ түвшинд аваачих юм.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ?

Багш, сурагчдын хувийн мэдээлэл болон шалгалтын материал зэрэг нарийн мэдээлэл алдагдах эрсдэлийг BenQ ухаалаг самбарын аюулгүй байдлын иж бүрэн тохиргоогоор шийдэж өгсөн.

  • Самбар тодорхой хугацаанд (хугацааг тохируулж болно) ашиглагдаагүй тохиолдолд хэрэглэгчийн бүртгэл автоматаар системээс гарна.
  • Олон улсын мэдээллийн нууцлалын стандарт (GDPR, CCPA)-ыг мөрдөж, бүх өгөгдлийг SSL, TLS, HTTPS протоколоор шифрлэн хамгаалдаг.
  • Администраторууд WPA2 шифрлэлтийн өндөр түвшний тохиргоо хийх, сертификат ашиглан аюулгүй холболт үүсгэх, proxy удирдлагаар сэжигтэй сайтуудын хандалтыг хязгаарлах боломжтой.
  • Google Play Protect ашиглан хор хөнөөлтэй аппликейшнүүдийг илрүүлдэг. Зөвхөн зөвшөөрөгдсөн аппликейшнийг суулгах боломжтой тул элдэв аюултай программын эрсдэлээс хамгаална.

АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТЕР – САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ

BenQ брэндийн ухаалаг самбаруудыг Монгол Улсад албан ёсоор худалдаалдаг цорын ганц дистрибьютер нь “Summit Computer Technology” юм. Саммит Компьютер Технологи болон BenQ брэнд хамтран “Education-Solution” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын боловсролын салбарын төлөөллүүд оролцож, боловсролын орчинд дэвшилтэт технологийг хэрхэн нэвтрүүлж, үр дүнтэй ашиглах боломжийн талаар санал солилцож, шинэ шийдлүүдийг дэвшүүлсэн юм.

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

Та хамгийн найдвартай эх сурвалжит, баталгаатай бүтээгдэхүүнийг компанийн борлуулалтын албанд утсаар болон и-мэйлээр холбогдон худалдан авах боломжтой.

Утас: (+976) 7007-3535

И-мэйл: [email protected]

BENQ: Боловсролыг дараагийн түвшинд хүргэх ухаалаг самбар

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн