Энэ сарын онцлох тоглолт: “Жавхаа үл мэдэх цэцэгхэн хотхонд”

Монголын Рок урсгалын хөгжилд өөрсдийн өнгө төрх, үзэл бодол, мэдрэмж, авьяасаараа онцгойрч яваа “Blindfold” хамтлагийн ээлжит тоглолт энэ гуравдугаар сарын 6-ны өдөр “On’n Off Production House”-д болох гэж байна. Тодруулбал, тэдний “Blindfold Sidequest” төслийн хүрээнд зохион байгуулж буй дөрөв дэх тоглолт буюу хамтлагийн гитарчин Жавхаагийн сонгосон блюз, жазз, фанк урсгалаар сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ. 

Энэ удаагийн тоглолтод “BUGAN”, “Young Mo’G”, “Impression Street”, “Something’s Brewing”, “Out of the Tunne”l, зэрэг этник-электроник, реп, “R&B”, андерграунд рок-н-ролл, блюз, пост-рок жанрын уран бүтээлчид урилгаар оролцох аж. 

Түүнчлэн тоглолтод очсон хүмүүс “Blindfold” хамтлагийг реппер “Young Mo’G”, болон “BUGAN” хамтлагтай хамтран гаргаж буй “Холбогдов” дууны анхны сонсогч болох юм. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түрүүлж ирсэн 100 бүсгүйд тоглолтын постер бэлэглэх аж. Хайртай бүсгүйдээ мартын 8-аар зөвхөн цэцэг, шоколад бэлэглээд өнгөрөх биш харин дурсамж, мэдрэмж  бэлэглээрэй. 

Хэзээ: 2026.03.06

Хаана: On’n Off Production House

Тасалбар: Portal.mn-ээс тасалбараа авах боломжтой.

After party: BLOK club

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн