Б.Ачбадрах, скиатлон, Тесеро: Олимпоор таны мэдэх хэрэгтэй бүхэн

Милан Кортина 2026

АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Монголын өвлийн спортын тамирчид өнөөдөр/2026.02.08/ Милан Кортина 2026 олимпын наадмын эхний тэмцээндээ оролцох гэж байна. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10км + 10км скиатлоны уралдаан өнөөдөр 19:30 цагт эхэлнэ. Энэхүү уралдаанд Монголоос Б.Ачбадрах өрсөлдөнө. Үүнтэй холбоотойгоор та бүхэндээ хэрэгтэй мэдээллийг хүргэе.

Б.Ачбадрах, скиатлон, Тесеро: Олимпоор таны мэдэх хэрэгтэй бүхэн

ХААНА, ХЭЗЭЭ: Монголын цагаар өнөөдөр 19:30 цагт тамирчид гараанаас нэгэн зэрэг гарна. Тус уралдаан Итали улсын Валтеллина хотын Тесеро цанын баазад болно. Хойд Альпын хэсэгт орших энэ газар уулын цанын дэлхийн цомын тэмцээн болдог.

Б.АЧБАДРАХЫН ТУХАЙД: Б.Ачбадрахын хувьд өнөө цагийн Монголын шилдэг гүйлтийн цанын тамирчин. Түүний хувьд гурав дахь олимпдоо оролцож байна. Өмнө нь тэрбээр 2018 оны Пёнчаны болон 2022 оны Бээжингийн өвлийн олимпод тус тус өрсөлдсөн амжилттай.

Б.Ачбадрах 2018 оны олимпын эрэгтэйчүүдийн 15 км зайн уралдаанд 93 дугаар байр эзэлж байсан бол 2022 оны Бээжингийн олимпын богино зайн уралдаанд 77 дугаар байр, 15 км зайн уралдаанд 65 дугаар байр тус тус эзэлжээ.

10КМ + 10КМ СКИАТЛОН: Энэ бол гүйлтийн цанын үндсэн зай, төрлүүдийн нэг. Тамирчин нийт 20 км замыг туулна. Ингэхдээ эхний 10 км зайг сонгомол техникээр туулж, цанаа сольж, сүүлийн 10 км зайг чөлөөт буюу тэших техникээр туулах юм.

Өөрөөр хэлбэл, сонгомол болон чөлөөт техник хослуулан нийт 20 км зайг туулна гэсэн үг.


ХҮЧТЭЙ ӨРСӨЛДӨГЧИД: Ерөнхийдөө Скандинавын орнууд энэ спортод туйлын сайн. Газар зүйн хувьд цас их ордог, ахуй амьдралд нь цанын хэрэгсэл салшгүй холбоотой. Тэр дундаа Норвеги, Швед, Финландын тамирчид шилдэгт тооцогддог. Мөн Швейцарь, Италийн тамирчид үеийн үед хүчтэй өрсөлддөг.

Гэрэл зургийг Э.Харцага

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн