EPL 23 дахь улирал: The MongolZ-ийн сүүлийн тэмцээнийг эргэн саная

The MongolZ багийн хувьд ESL Pro League-ийн 23 дахь улирал нь энэ жилийн гурав дахь тэмцээн нь байлаа. Тус тэмцээн нь нэг сая ам.долларын шагналын сантай, CS-ийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг бөгөөд ESL Grand Slam-ийн нэг хэсэг.

The MongolZ баг өнөөдөр шөнө 02:30 цагаас BLAST Rotterdam тэмцээний хүрээнд Vitality багийн эсрэг тоглоно.

Эхний хоёр хэсгийн шат гуравдугаар сарын 1-10-ны хооронд онлайн хэлбэрээр явагдаж, шилдэг найман баг Стокхольм хотын “Annexet” аренад очиж өрсөлдсөн. Ийм хэмжээний тэмцээнд оролцохоос татгалзах нь ховор ч Vitality болон Falcons багууд завсарлага авч оролцоогүй. Дэлхийн шилдэг гурван багийн хоёр нь оролцоогүй нь бусад багуудад 2026 оны анхны том цомоо хүртэх боломжийг олгосон.

Хэсгийн шат шат

Тэмцээнд уригдах үед 1xBet-ээр ивээн тэтгүүлдэг The MongolZ баг Valve-ийн чансаанд 8-д бичигдэж байсан тул тэд хоёрдугаар хэсгийн шатнаас тэмцээнээ эхлүүлсэн.

The MongolZ vs paiN Gaming (2-0)

Эхний мап болох Nuke дээр The MongolZ 9:5-аар илүүрхэж байсан ч тоглолтын төгсгөлд хяналтаа алдаж, Бразилын баг нэмэлт цаг руу оруулсан. Эцэст нь 19:17-оор ялалт байгуулав. Харин Mirage дээр эхний хагасыг 5:7-оор алдсан ч дараагийн хагасыг илт давуу тоглож 13:9-өөр хожсон.

The MongolZ vs Aurora (2-0)

Dust2 дээр хамгаалалт болон довтолгоонд тус бүр 6, 7 раунд авч, 13:9-өөр ялсан. Aurora баг довтолгоонд тэнцүүхэн тоглосон ч хамгаалалт дээр ердөө 3 раунд авсан. Mirage дээр Wicadia өндөр үзүүлэлттэй (1.43 рейтинг) байсан ч багийн тоглолт сул байснаас Aurora дахин ялагдсан (11:13).

The MongolZ vs MOUZ (0-2)

Ancient дээр тун тааруухан тоглож, ердөө 1 раунд авсан (1:13). Харин Overpass дээр илүү сайн тоглож, бараг хожих дөхсөн ч 11:13-аар ялагдсан.

The MongolZ vs 3DMAX (2-1)

Багууд өөрсдийн сонгосон мап дээр ээлжлэн ялалт байгуулсан. The MongolZ Dust2 дээр (13:10), 3DMAX Ancient дээр (13:4). Шийдвэрлэх Inferno дээр шинэ тоглогч cobrazera 1.64 рейтингтэйгээр гайхалтай тоглож, 13:10-оор хожин багтаа ялалт авчирсан.

Плей-офф

3DMAX-ийг хожсоноор The MongolZ 3-1 амжилттай болж, Annexet аренад болох шигшээ шатанд шалгарсан. Гэвч тэд шууд тэмцээний аварга болсон NAVI багтай таарсан.

The MongolZ vs NAVI (0-2)

Ancient дээр тоглолт тун ойрхон өрнөсөн ч NAVI 13:11-ээр ялсан. Mirage дээр NAVI эхний хагасыг 10:2-оор илүүрхэж, эцэст нь 13:4-өөр хожсон. Энэ тоглолтын од нь makazze байсан бөгөөд хоёр дахь мап дээр 2.35 рейтинг үзүүлсэн.

Дүгнэлт

The MongolZ баг ESL Pro League-ийн 23 дахь улиралд 5-8-р байр эзэлж, 48 мянган ам.долларын шагнал хүртсэн. Энэ нь PGL Cluj-Napoca 2026 (4-р байр, 87.5 ам.доллар)-аас бага ч IEM Krakow 2026 (13-16-р байр, 10 мянган ам.доллар)-оос хавьгүй дээр үзүүлэлт байлаа.

Шинэ тоглогч У.Анарбилэг буюу “cobrazera” одоогоор дасан зохицож байгаа ч багийн үндсэн зорилго хэвээр – том тэмцээнүүдэд тогтмол плей-оффт шалгарах. Энэ зорилгоо биелүүлж чадсан тул цаашид финалд хүрэх, аварга авах боломж нээлттэй хэвээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн