Өдөрлөгт нийт 100 гаруй иргэд хамрагдсан бөгөөд иргэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэв.
“Хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа” үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр (2026.10.23) Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгууллаа.
Энэ үеэр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Хувьцаа, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Баярхүү “Эрдэнэс тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа ба 1072 хувьцаа” сэдвээр танилцуулга хийсэн бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Захиргаа, Хууль зүйн газрын захирал Ж.Амарсайхан “Эрдэнэс тавантолгой 1072, өв залгамжлал”-ын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм.
Өдөрлөгийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж Хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт, мөн МУ-ын Засгийн газрын шийдвэрээр 1991 онд өмч хувьчлалын эрхийн бичиг хэлбэрээр иргэдэд олгогдсон цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээлэл өгсөн.
Тус өдөрлөгөөр:
-
1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг, өв залгамжлах үйл ажиллагаа;
-
Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголт өгөх сургалт;
-
1072 хувьцааны бүртгэл, ногдол ашиг;
-
Баялгийн шударга хуваарилалтын талаар;
-
Цэнхэр, ягаан тасалбар болон иргэдийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, мэдээллийг шүүж өгөх;
-
Зах зээлд гарч байгаа шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах болон үнэт цаас гаргагчдад зөвлөгөө өгөх хөрөнгө оруулагчдыг бэлтгэх сэдвийн хүрээнд оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхийг зорьж ажиллалаа.
Өдөрлөгт нийт 100 гаруй иргэд хамрагдсан бөгөөд иргэд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв’ ХХК-иар дамжуулан цэнхэр ягаан тасалбарын талаарх мэдээллээ шүүлгэв.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
