Ойн өдрийг угтан ой, ус, бэлчээрийн ач холбогдлыг танилцуулна

Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Ойн өдрийг угтан ой, ус, бэлчээрийн ач холбогдлыг тодорхойлох уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 27-нд зохион байгуулна.

Хэлэлцүүлэг нь COP17 бага хуралд Монгол Улсын оролцоог салбар хоорондын уялдаатай бэхжүүлэх, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэх ач холбогдолтойг Ойн газар мэдээллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Ойн газар, Усны газар, COP-17 ажлын алба, “Тэрбум мод” хөдөлгөөн, Үндэсний Ногоон лаб байгууллагын төлөөлөл уулзаж, оролцогч талууд, хэлэлцэх асуудал, хурлын хөтөлбөр, үйл ажиллагааны ач холбогдлын талаар санал солилцов. Энэ үеэр үйл ажиллагааг зохион байгуулах хэлбэр, хөтөлбөр, талууд, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэх боломж, ой, ус, бэлчээрийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай хэлэлцжээ. Мөн тус үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийг томилж, мэдээлэл солилцох, бэлтгэлийг шуурхай зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Олон улсын Ойн өдрийг өнгөрсөн онд гуравдугаар сарын 21-нд “Ой ба хүнс” уриатай тэмдэглэсэн юм. 

Ойн нөөцийн мэргэжлийн зөвлөлийн мэдээллээр, Монгол Улсын ойн ой бүхий талбайг 8.71 хувь буюу нийт 156.4 сая га газар нутгийн 13,6 сая га нь ойгоор бүрхэгдсэн гэжээ. Өмнө нь нийт газар нутгийн 8–9 орчим хувь нь буюу 14-15 сая га газар нь ой хэмээдэг байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн