Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлогын төслийн хэлэлцүүлэг арван нэгдүгээр сарын 5-нд Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Монголын хөрөнгийн бирж” ХК, МҮХАҮТ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон төрийн өмчит компаниудын төлөөлөл оролцов. Энэ өдрийн хэлэлцүүлгийн талаар Б.Энхбаярын нээлтийн үг болон бодлогын төслийн гол чиглэлийг бид өмнө нь мэдээлсэн.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ УИХ 2026 оны долдугаар сарын 2-нд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг баталснаар төрийн өмчит компаниудын өмчлөл, засаглал, хариуцлагын тогтолцоог шинэчлэх эрх зүйн суурь тавигдсаныг онцлов. Төр өмчлөгч болон зохицуулагчийн чиг үүргээ салгаж, компанийн өдөр тутмын менежментэд оролцохгүй байх, ТУЗ мэргэжлийн байж, гүйцэтгэх удирдлага бизнесийн үр дүнгээ хариуцах зарчмыг тэрбээр тодотгосон. Өмчлөлийн бодлогыг 2027–2030 онд гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд IPO-г яаравчлахгүйгээр эхлээд өр, авлагаа цэгцэлж, аудитыг олон улсын түвшинд хүргэж, менежментийг мэргэжлийн болгосны дараа хөрөнгө татах гэж сайд хэллээ. Franklin Templeton, BlackRock-той байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд төрийн өмчит компаниудыг олон улсын аргачлалаар үнэлэх, засаглал, санхүүгийн бэлэн байдлыг сайжруулах ажил эхэлсэн байна. “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд зангилагдаж байгааг өмнө нь ч онцолж байсан.
Хэлэлцүүлгийн илтгэгчид
Панель хэлэлцүүлгийн модератороор ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон ажиллаж, Сангийн дэд сайд Б.Хулан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны олон улсын зөвлөхүүдийн багийн зохицуулагч Бачу Сорана нар салбар бүрийн нөхцөл байдал, төлөвлөж буй чиглэл, хүлээгдэж буй үр дүнгийн талаар хэлэлцлээ.
МХБ: зах зээлийн багтаамж, системийн шинэчлэл
А.Мөнхбаясгалан “Монголын хөрөнгийн бирж” ХК 2022 онд нийт хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож, төрийн өмчит компаниудыг түүчээлэн олон нийтийн компани болсон түүхтэйг дурдав. Дараа нь банкны салбарын реформын хүрээнд Төрийн банк хувьцааныхаа 5 хувийг биржээр дамжуулан олон нийтэд санал болгосон. Тухайн үед Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5–6 их наяд төгрөгийн түвшинд байсан бол өнөөдөр 17 их наяд төгрөгт хүрсэн. Биржээр арилжаалагдах чөлөөт хувьцааны нийт дүн 2.2 их наяд төгрөг, бүртгэлтэй бондын хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрсэн гэж тэрбээр мэдээлэв.
2023 онд системийн нөлөө бүхий таван банкны IPO-г зохион байгуулж, нийт 454 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бөгөөд 2021 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөгийн бондыг биржээр арилжаалсан туршлагатай гэж А.Мөнхбаясгалан хэллээ. Гэхдээ дотоодын зах зээлд богино хугацааны хөрөнгө оруулалт давамгайлж, урт хугацааны, институциональ болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо хангалтгүй байгааг сул тал гэж үзэж байна. Бирж 2011 оноос Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, олон улсын 39 хөрөнгийн биржид ашиглагддаг MIT арилжааны платформыг нэвтрүүлсэн бөгөөд ирэх онд шинэ системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Лондонгийн хөрөнгийн бирж манай бирж дээр бүртгэгдсэн хувьцаанууд дээр хадгаламжийн бичиг (DR) гарган хөрөнгө татах боломжтойг мэдэгдсэн бөгөөд давхар бүртгэлийн ажлуудыг ирэх онд төлөвлөж байгааг тэрбээр онцлов. Бирж саяхан шинэчилсэн цахим хуудсаа туршилтын горимд нээсэн билээ.

Төрийн өмчит компаниудын бодлогын хэлэлцүүлэг чухал алхам болж байна.
Төрийн өмчит компаниудын хэлэлцүүлэг чухал алхам..
Сайн санаачилга. Дэмжиж байна..
Энэ бодлого хэрэгтэй..
Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа..
Зөв чиглэл..
Дэмжиж байна..
Чухал алхам..
Сайн мэдээ..
Дэмжинэ..
Сайн ажил..
Хэрэгтэй мэдээлэл..
Дэмжиж байна энэ санааг..
Зөв шийдвэр..
Сайн хэлэлцүүлэг..
Чухал сэдэв..
Дэмжиж байна..
Сайн..
Хэрэгтэй..
Дэмжинэ..
Сайн мэдээ байна..
Зөв бодлого..
Дэмжиж байна..
This seems like a positive development for the sector. Hope it brings lasting benefits.
Энэ мэдээлэл үнэхээр чухал байна. Зөв шийдвэр гэж бодож байна.
Хэлэлцүүлэг үр дүнтэй болсон бололтой.
Төрийн өмчийн реформ хэрэгтэй юм.
Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Ийм бодлого хэрэгтэй байсан.
Цаашид хэрхэн үргэлжлэх бол?
Сайн санаачилга.
Бодит мэдээлэл.
Дэмжиж байна.
Олон нийтэд нээлттэй байх нь зөв.
Хөрөнгийн биржийн бэлэн байдал чухал.
Реформ хийх цаг болсон.
Сайн мэдээ.
Үргэлжлүүлэн мэдээлээрэй.
Зөв чиглэл.
Ил тод байдал хэрэгтэй.
Дэмжиж байна энэ бодлогыг.
Цаг тухайд нь мэдээлэл авч байгаад баярлалаа.
Interesting development in the policy discussion.
Сайн явц.
Олон нийт мэдээлэлтэй байх нь зөв.
Цаашдын амжилт хүсье.