Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд байрлах “МиМо” агро паркийн органик малын тэжээлийн үйлдвэр өдөрт 5 тонн үйлдвэрлэдэг байсан хүчин чадлаа 50 тонн болгож өргөтгөв. Ерөнхий сайд Н.Учрал айлчлалын үеэр танилцсан.
Үйлдвэр 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон бөгөөд үүнээс 5 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлжээ. “Эйл Би Эйч Агро” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Малчдад юу өгөх вэ
МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өсөх боломжтой гэж танилцуулсан. Малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуур, сүү, махны гарцыг нэмэгдүүлэх зорилготой. Гадаадаас тэжээл импортлох хамаарал буурна.
Үйлдвэр ISO9001 болон ISO22000 стандартыг мөрдөж, найман нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Өөрийн бүтээгдэхүүнээр тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авах төлөвлөгөөтэй.
