Монголбанкны Ерөнхийлөгчийн 2026 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн А/211 дугаар тушаалын дагуу зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, олон нийтээс санал авч байна.

Нэмэлт өөрчлөлт нь 2023 оны А-116 тушаалаар баталсан гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны нөхцөл, шаардлагыг тогтоох журам болон 2021 оны А-262/262 тоот хамтарсан тушаалаар баталсан хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журамд хамаарна.

Санал, хүсэлтээ [email protected] хаягаар ирүүлэх боломжтой.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн