Монгол, АНУ-ын гамшгаас хамгаалах бэлэн байдал, хариу арга хэмжээний “Увс-2026” хамтарсан сургалтын техникийн дадлагыг хуучнаар гурилын үйлдвэрийн талбай болон Хяргас нуурын сургалтын төвд зохион байгууллаа.

Дадлагаар гал түймэр унтраах, хот суурин газар болон өндрөөс эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлэх, химийн ослын үед ажиллах, дрон ашиглах, кибер аюулгүй байдал, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр туршлага солилцов.

Сургалтыг АНУ-ын Аляскийн Үндэсний гвардын сургагч багш нар удирдан явуулжээ. Үндэсний аврах бригад, 119, 113, 111 дүгээр анги, мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын байгууллагын 100 орчим алба хаагч оролцсон байна.

Хамтарсан дадлага нь алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, гамшгийн үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн