НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы ерөнхий хэлэлцүүлэг Нью-Йорк хотод есдүгээр сарын 22-28-нд болно. Энэ удаагийн чуулганд дэлхийн 130 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын төв байранд хүрэлцэн ирж, ерөнхий хэлэлцүүлгийн нээлтэд оролцлоо. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын зорилт, олон улсын харилцааны тулгамдсан асуудал болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар үг хэлэхээр төлөвлөжээ.
Чуулганы үеэр бүс нутгийн мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, дэлхийн эрүүл мэнд, хиймэл оюун ухааны засаглал, хүний эрх зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн НҮБ-ын үйл ажиллагаа, ил тод байдал, үр ашгийг сайжруулах “НҮБ-80” санаачилга болон Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн асуудал хэлэлцэх сэдэвт багтжээ.
Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганыг Бангладешийн Гадаад хэргийн сайд Халилур Рахман даргалж байгаа бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 15 орлогч даргын нэгээр ажиллаж байна.
