НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2026 оны ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 22-нд эхэлж, дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд олон улсын гол асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар чуулганд үг хэлэх хуваарьтай.
Дайн, мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан болон НҮБ-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох үйл явц анхаарлын төвд байна.
