ОХУ дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгуулиа зохион байгуулж байна. Санал хураалт Оросын Алс Дорнодод есдүгээр сарын 18-ны өглөө эхэлсэн бөгөөд үргэлжлээд гурван өдрийн турш тус улсын 11 цагийн бүсийн дагуу сонгогчид саналаа өгөх юм. Украины эзлэгдсэн бүс нутгийн иргэд ч саналаа өгнө.
Энэ сонгуулиар парламентын доод танхим болох Төрийн думын 450 гишүүнийг сонгоно.
Тэгвэл сонгуультай давхцуулан Украины арми 350 гаруй дроныг Москва руу харважээ. Энэ удаагийн сонгууль нь Кремлийн хувьд Украины дайны талаарх олон нийтийн санаа бодлыг тандах боломж. Харин Украины хувьд агаарын цохилтоороо дамжуулан дайны үр нөлөөг улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд мэдрүүлэх стратегиа үргэлжлүүлсээр байна.
350 дроны ихэнхийг нь хамгаалалтын шугамын гадна талд устгасан гэж Москва мужийн захирагч Сергей Собянин мэдэгдсэн байна.
Нөгөө талд ОХУ ч бас Украины эдийн засаг, цэргийн дэд бүтцүүд рүү халдсаар байгаа юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас есдүгээр сарын 18-нд мэдэгдсэнээр, Хар тэнгисийн Одесса боомтын ойролцоо орших Украины “Nova Poshta” шуудангийн компанийн ложистикийн төв цохилтод өртжээ. Мөн Чорноморск боомтын ойролцоо байсан ачаа тээврийн хөлөг онгоц цохилтод өртсөн байна.
