БЭЭЖИН, 2026 оны есддүгээр сарын 15 /NHK/. Хятадад хилээр орох, гарахтай холбоотой шинэ журам хэрэгжиж эхэлжээ. Тус улсын Засгийн газрын мэдээлснээр, шинэ журам нь үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байна. 

Эрх баригчид одооноос эхлэн технологийн импорт, экспортын журам зөрчсөн тохиолдолд Хятадын иргэдийг тус улсаас гарахыг хориглох боломжтой болжээ.

Технологийг хууль бусаар шилжүүлэх нь аж үйлдвэр, технологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж Хятадын Засгийн газар мэдэгдсэн байна.  

Ажиглагчдын үзэж буйгаар, Бээжин дэвшилтэт технологийн талаар мэдлэг, ур чадвартай хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах замаар дэвшилтэт технологи гадагш алдагдахаас сэргийлэхийг зорьж байгаа бололтой.

Шинэ журмын дагуу хилээр нэвтэрч буй хүмүүс эрх бүхий байгууллагын шаардлагаар бичиг баримт болон цахим мэдээллээ  үзүүлэх үүрэгтэй.

Мөн виз мэдүүлэх болон цагаачлалын хяналтад орохдоо худал мэдээлэл өгсөн гадаадын иргэдийг Хятад руу нэвтрэхийг таван жил хүртэл хугацаагаар хориглоно. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн