АНКАРА, 2026 оны есдүгээр сарын 9 /ANADOLU/. Дэлхий даяар явуулсан судалгааны дүнг үзвэл, зөвхөн 2023 онд гэхэд дам тамхидалтын улмаас 1.7 сая хүн нас баржээ.
The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны явцад 204 улс ба бүс нутагт дам тамхидалт ба түүнээс үүдэлтэй өвчлөлийн талаарх үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийсэн байна. Тодруулбал, 2023 онд дэлхий даяар 2.7 тэрбум гаруй хүн дам тамхидалтад өртсөнөөс 767 сая нь хүүхэд байв.
Насанд хүрэгчдийн нас барсан гол шалтгаан нь “зүрхний цусан хангамжийн дутагдал” өвчин байсан бол хүүхдүүд “доод амьсгалын замын халдвар” өвчнөөр амиа алджээ.
Дам тамхидалт нь урьдын адил дэлхийн хэмжээнд хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулсаар байгаа бөгөөд ялангуяа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалахын тулд илүү хатуу арга хэмжээ авах шаардлагатай байна.
Дам тамхидалт гэдэг нь тамхи татдаг хүмүүст ойр байгаа хүмүүс тамхины утаагаар хүсээгүй байж амьсгалахыг хэлэх бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, юуны түрүүнд зүрх-судасны, амьсгалын замын ба хорт хавдрын өвчлөлд хүргэдэг.
