ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 9 /Kyodo/. Хүн дүрст робот эвдэрч, доголдсон тохиолдолд засвар үйлчилгээ үзүүлэх зориулалттай тусгай тоноглол бүхий “GMO Humanoid Ambulance” автомашиныг энэ сарын сүүлчээр Токиод үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж “GMO AI & Robotics” корпорац мягмар гарагт мэдэгджээ.

Мөн өдөр хэвлэлийнхэнд танилцуулсан уг автомашин нь хүн дүрст роботод шаардлагатай сэлбэг хэрэгсэл, засварын багаж төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд тус компанийн үйлдвэрлэсэн хүн дүрст роботуудыг засах инженер хамт очих ажээ. 

“Бид хүн дүрст роботуудыг өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх, ашиглахтай холбоотой санаачилгуудад бүх хүчээ зориулахыг зорьж байна” гэж тус компанийн ерөнхийлөгч Томохиро Учидa хэлээд, энэхүү автомашиныг Японд хүн дүрст роботын засвар үйлчилгээний анхны тээврийн хэрэгсэл хэмээн тодорхойлсон байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн