ОХУ-ын Гадаад хэргийн яам Санкт Петербург дахь Германы консулын газрыг хаах шийдвэрийг есдүгээр сарын 7-нд зарлалаа. Тодруулбал, Оросын хоёр дахь том хотод байрладаг тус консулын газрын үйл ажиллагааг есдүгээр сарын 18 гэхэд зогсоосон байхыг үүрэгджээ. Тушаал ёсоор Санкт-Петербургийн консулын газрын бүх дипломатууд болон ажилтнууд заасан хугацаанд Оросоос явах ёстой болж байна. Оросын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Герман улс хоёр талын харилцаанд шинэ хурцадмал байдлыг үүсгэлээ. Үүнээс үүдэлтэй үр дагаварт тэд бүрэн хариуцлага хүлээх ёстой” гэжээ.
Энэхүү шийдвэр нь Орос, Украины дайны улмаас Берлин, Москвагийн харилцаа улам бүр таагүй болж буй илтгэнэ.
Герман улс өнгөрсөн сард Лейпциг нисэх буудалд болсон дроны халдлагад Оросын буруутгасан. Энэ хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт Герман дахь Оросын хоёр ч дипломат төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоожээ. Түүгээр ч үл барам “Дроны халдлагатай холбоотой Германы буруутгал нь жинхэнэ дайны эхлэлийг тавьсан” гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдээд байна.
Орос, Украины дайн эхэлснээс хойш Герман улс Киевийг тасралтгүй дэмжсэн. Энэ хүрээнд Киевт иргэний тусламжаар 50 тэрбум гаруй ам.доллар, цэргийн тусламжаар бараг 67 тэрбум ам.доллар илгээжээ.