Нэгдүгээр ангийнхныг 10 дугаар сарын нэгэн гэхэд сурах бичгээр бүрэн хангана

Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилсэнтэй холбоотой сурах бичгийн нийлүүлэлтийг 10 дугаар сарын 1 гэхэд 100 хувь хангахаа Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.

Сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарлаад байгааг Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, “2-5 дугаар ангийн сургалт өмнөх жилийн хөтөлбөрөөр үргэлжилж байгаа тул сурах бичгийн нөөц хангалттай байгаа. Гэсэн ч сургуулиудын хувьд сурагчдын тоо жил бүр харилцан адилгүй байдаг тул сурах бичгийн хүрэлцээ муу зарим сургуульд нөөцөөс шилжүүлэн хуваарилна” гэлээ. 

Түүнчлэн 6-12 дугаар ангийн сурах бичгийн түрээсийн нөөц хэрэгцээний 71 хувийг хангах боломжтой тооцоо гарчээ. Үлдсэнийг нь хангахаар 62 мянган багц сурах бичиг хэвлүүлэх тендер зарлаж, хэвлэн түгээснээр сурах бичгийн 85 хувийг хангахаар байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн