Б.Мөнгөнтуул, С.Билгүүн тэргүүтэй шатарчид дэлхийн олимпиадад тоглоно

Дэлхийн шатрын олимпиад энэ сарын 15-27-ны өдрүүдэд Узбекистан улсын Самарканд хотноо болно. Энэ удаагийн 46 дахь удаагийн тэмцээнд дэлхийн 188 орны үндэсний шигшээ баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монгол Улсыг төлөөлөн эрэгтэй, эмэгтэй багууд оролцох бөгөөд бүрэлдэхүүнд туршлагатай их мастер, олон улсын цолтой тамирчдаас гадна залуу тоглогчид багтсан байна. Монгол Улсын эрэгтэй багийн 1-р ширээнд GM С.Билгүүн, 2-р ширээнд IM М.Амилал, 3-р ширээнд IM Г.Амартүвшин, 4-р ширээнд IM Х.Итгэлт нар тоглоно. Нөөц тоглогчоор IM Ү.Агьбилэг, багийн ахлагчаар FT, WFM Б.Ану ажиллана. Харин эмэгтэй багийн 1-р ширээнд WIM Б.Мөнгөнзул, 2-р ширээнд WGM Т.Мөнхзул, 3-р ширээнд WCM Х.Баясгалан, 4-р ширээнд IM, WGM Б.Мөнгөнтуул нар тоглох бол нөөц тоглогчоор WIM Б.Баярмаа, багийн ахлагчаар FT Ц.Батсайхан ажиллана. Дэлхийн шатрын олимпиад нь улс орнуудын үндэсний шигшээ багууд оролцдог шатрын спортын хамгийн нэр хүндтэй багийн тэмцээнүүдийн нэг юм. Монголын шатарчид энэ удаад дэлхийн 188 орны шилдэг тамирчидтай оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн