Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан маргааш буюу есдүгээр сарын 5-ны 11.00 цагт Бөхийн өргөөнд эхэлнэ. Тус барилдаанд улсын аварга, арслан, гарьд, заан, харцага, начин, аймаг, сумын цолтой нийт 300 бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Барилдааны түрүү бөхөд хоёр өрөө байр, үзүүр бөхөд 30 сая төгрөг, их шөвгийн дөрвөн бөхөд тус бүр 15 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.
Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Бат-Өлзий, Э.Оюунболд, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Батмөнх, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, Ц.Одбаяр, улсын харцага Б.Зоригтбаатар, Э.Даш, Н.Золбоо, Г.Ганхуяг, Н.Батзаяа, Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Г.Бадрах, Б.Түвшинтөгс, Э.Мөнхжаргал, Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд хүч үзнэ.
Мөн улсын начин цолтнуудаас Ч.Батчулуун, Н.Мустафа, Б.-Э.Түмэндэмбэрэл, Б.Сосорбарам, Б.Бадамсүрэн, Б.Батжаргал, Д.Амарсайхан, Б.Чимэдвандан, Д.Амаржаргал, Б.Даваа-Очир зэрэг 27 бөх бүртгүүлсэн байна. Түүнчлэн аймаг, сумын цолтой олон залуу бөх барилдаанд оролцохоор бүртгүүлсэн бөгөөд нийт бүртгэл 300 бөхөд хүрчээ. Барилгын салбарын 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан ийнхүү маргааш 11.00 цагт Бөхийн өргөөнд эхэлж, түрүү бөх хоёр өрөө байрны эзэн болох юм.