Возинья барилга дээр цахилгаанчнаар ажиллаж байжээ

МОСКВА, 2026 оны наймдугаар сарын 27 /ТАСС/. Кабо-Верде улсын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач Возинья хөлбөмбөгчний замналаа эхлүүлэхээсээ өмнө барилга дээр цахилгаанчнаар ажиллаж байжээ. Энэ тухай “Краснодар” баг, Кабо-Вердегийн шигшээ багийн хагас хамгаалагч Кевин Ленини ярилаа.

Саяхан болж өнгөрсөн ДАШТ-ий Испанитай хийсэн тоглолтын явцад тэрбээр 7 цохилтыг хаасны дараа ганцхан хоногийн дотор түүний Инстаграм хуудсан дахь дагагчдын тоо 10 саяар нэмэгджээ.

ДАШТ-ий дараа Возинья чөлөөт агентын хувиар Чилийн “Коло-Коло” багт ирсэн байна.

“Мэргэжлийн хөлбөмбөгчин болохоосоо өмнө тэрбээр барилга дээр цахилгаанчаар ажиллаж, гэр бүлээ тэжээхийн тулд бүхнийг хийж байсан тухайгаа надад ярьсан. Кабо-Верде бол жижигхэн улс учраас боломж нөхцөл тааруу. Тийм учраас байнга тэмцэж, байнга хөлсөө урсгах шаардлагатай байдаг. Гэр бүлээ тэжээх мөнгө олохын тулд өдөр бүр тэмцэх хэрэгтэй болдог” хэмээн Ленини хэллээ.

“Манай улсын шигшээ багийн төлөө хийсэн бүхнийх нь төлөө хөл бөмбөг түүнийг шагнасан, ДАШТ-ий дараа тэрбээр амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болов уу” гэж тэрбээр нэмж хэлэв.

Возинья өмнө нь Португалын II дивизионы “Шавиш” багт тоглож байжээ. Transfermarkt гэдэг цахим өгөгдлийн сангийн мэдээллээр, Возиньяг 500 мянган доллароор үнэлж байна. “Шавиш”-аас өмнө Португалын “Жил Висенте”, Молдавын “Зимбру”, Киприйн  АЕЛ, Словакийн “Тренчин” клубүүдэд тоглож байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн