Аюулгүй байдлыг хангах болон хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилж байгаатай холбогдуулан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид "Аюулгүй байдлын удирдлагын төв"-д 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Болзошгүй үер, усны осол, цацраг хими, тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгүүд өдөр тутамд аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж,  ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа юм. 

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй  алба хаагч өдөрт тус бүр  3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн