ЮНЕСКО-ийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер энэ сарын 24-нд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшинтэй уулзаж, Монгол Улс, ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 2025–2029 оны гишүүнээр сонгогдсон болон 2026 онд Дэлхийн өв, Шим мандлын нөөц газар, Суралцагч хотуудын дэлхийн сүлжээний хүрээнд гаргасан амжилтуудыг онцлов.
Талууд соёл, өвийн салбараас гадна боловсрол, байгалийн болон нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
Мөн Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ЮНЕСКО-д Монгол мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, баримтат өвд хиймэл оюуныг хариуцлагатай ашиглах, “Ханбогд–Шар цав” геопарк болон “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” төслийг үргэлжлүүлэн дэмжих асуудлаар санал солилцов.