Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны төгсөгчдийг хүлээн авчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын их, дээд сургуульд суралцсан анхны төгсөгчдийн төлөөллийг Элчин сайдын яаманд хүлээн авч, баяр хүргэлээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Их Британийн Бристол, Глазгоу, Ливерпүүл, Бирмингэм, Йоркийн их сургуульд нийт 61 монгол оюутан суралцаж байгаа бөгөөд 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хөгжлийн бодлого, Засгийн газраас баталсан тэргүүлэх ач холбогдол бүхий мэргэжлийн чиглэлээр 24 оюутан амжилттай суралцаж, төгсөөд байна. Анхны төгсөгчдийн дунд компьютерын шинжлэх ухаан, биохими, электроникийн инженерчлэл, барилгын инженерчлэл, эдийн засаг, санхүү, эм зүй зэрэг мэргэжлээр суралцсан оюутнууд багтаж байгаа аж.

Элчин сайд Б.Мөнхжин дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай хүний нөөцийг бэлтгэх, хүүхэд, залуучуудын суралцах тэгш боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах боломжийг дэмжих зорилготой “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Их Британийн их, дээд сургуульд амжилттай суралцаж, анхны төгсөгчид болсон оюутнуудад баяр хүргэжээ. Тэрбээр төгсөгчдөд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд зориулан, үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлээрээ амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөж, цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүссэн байна. 

Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны төгсөгчдийг хүлээн авчээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн