РОМ, 2026 оны наймдугаар сарын 21 /ТАСС/. “Алтан бөмбөг” шагналыг хүртэж байсан Бразилын хөлбөмбөгчин Роналдиньо Италийн “Равенна” багт тоглохоор болсон байна.
Равенна хотод болсон ёслолын үеэр тэрбээр шинэ багийнхаа 10 дугаартай футболкийг өмсөн тайзан дээр гарч иржээ. “Энд найз нөхдийнхөө хамт байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ яг тоглох эсэхээ мэдэхгүй байна, үүнийг дасгалжуулагч мэднэ. Миний бие сайн байна, бэлтгэл сайн байгаа. Хэрвээ би 300 дахь гоолоо оруулчихвал илүү гайхамшигтай байх болно” гэж тэрбээр ярилаа.
Зургаадугаар сард Роналдиньо “Равенна” клубтэй гэрээ байгуулсан бөгөөд өдгөө 46 настай тэрбээр тус клубт хөрөнгө оруулжээ.
Роналдиньо Бразилын “Флуминенсе” багтай байгуулсан гэрээгээ цуцалсныхаа дараа их спортоос зодог тайлсан юм. “Барселона” багт байхдаа тэрбээр Испанийн аваргаар хоёр удаа шалгарч, Аваргуудын лигт түрүүлж байв. Мөн “Пари Сен-Жермен”, “Милан”, Бразилын “Фламенго”, “Атлетико Минейро”, “Гремио” багуудад тогложээ.
Түүнчлэн Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2002 оны ДАШТ, 1999 оны Америкийн цомын тэмцээнд түрүүлж, 2008 оны Олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байв. 2005 онд France Football сэтгүүлээс дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болжээ.
“Равенна” бол Италийн хөл бөмбөгийн III дивизионд тоглодог баг юм.