Үндэсний статистикийн хорооноос нийслэл болон орон нутагт худалдаалж буй гол нэрийн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн судалгааг долоо хоног бүр танилцуулдаг.
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод өргөн хэрэглээний барааны дундаж үнэ өмнөх долоо хоногоос 1.6, өмнөх сараас 3.5 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, хонины ястай мах килограмм нь 27063 төгрөгөөс 26152 төгрөг болж нэг хувиар буурав. Харин үхрийн цул мах 36611 төгрөг болж хямдарсан байна. Мөн үхрийн ястай мах килограмм 31680 төгрөг болж, 1.7 хувиар хямдарчээ. Хүнсний ногооны тухайд дотоодын үйлдвэрлэлийн төмс 10.6 хувиар буурсан бол 2500 төгрөг болсон бол бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх тогтвортой байна.
Тэгвэл орон нутагт гол нэрийн барааны үнийн хөдөлгөөн харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, аймгуудад гурил, элсэн чихэр, цагаан будаа болон дизель түлш, АИ-92 шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өссөн бол мах махан бүтээгдэхүүн, сүүний үнэ буурчээ. Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоо руу шилжихийн хэрээр шатахууны үнийг даган гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх төлөвтэй байгааг албаныхан сануулж байна.