Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна.
Өнөөдрийн хурлаар:
Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар,
Төрийн албаны шинэчлэл, нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал,
Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай,
Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын цэргийн хамгаалалтад авах талаар,
Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, био бэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц зэрэг 28 асуудал хэлэлцэж байгаа аж.