Нарантуул, Дүнжингарав төв хэвийн ажиллах ч авто зогсоолыг нь түр хаана

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг түр, Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.

Хаасан авто зогсоол руу зөвхөн нийтийн болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ. Ингэхдээ авто замыг Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингаравыг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл, Нарантуул худалдааны төвийн баруун урдаас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл, мөн Нарантуулын баруун урдаас Дүнжингарав төвийн баруун урд уулзвар хүртэл хязгаарлана.

Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны Офицер-Нарантуул-Дүнжингарав чиглэлд, мөн 120 мянгат-Хоумплаза-Нарантуул-Дүнжингарав чиглэлд явах юм.

Дээрх худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн авто машинаар бус нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой. 

Нарантуул, Дүнжингарав төв хэвийн ажиллах ч авто зогсоолыг нь түр хаана

Нарантуул, Дүнжингарав төв хэвийн ажиллах ч авто зогсоолыг нь түр хаана

Нарантуул, Дүнжингарав төв хэвийн ажиллах ч авто зогсоолыг нь түр хаана

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн