Өнөөдөр 413 мянган ахмадын дансанд суурь тэтгэвэр 100-300 мянган төгрөг нэмэгдэн орж байна. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны эхлэл болох суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын сангаас бус, улсын төсвөөс олгож байгаа нэмэлт орлого юм. Суурь тэтгэврийг ямар нэгэн хүсэлт, нэмэлт баримт бичиг авахгүйгээр олгоно гэдгийг ГБХНХЯ өмнө нь мэдээлсэн.

Ерөнхий сайд Н.Учрал Баянзүрх дүүргийн Ахмадын төвд /2026.11.01/ ажиллаж, ахмадуудтай уулзлаа. Цаашид тэтгэврийн реформ хэрхэн хэрэгжих болон 2027 оны төсвийн төсөл, Засгийн газрын бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэлээ.

Ерөнхий сайд “Өнөөдөр гурван давхаргат тэтгэврийн тогтолцооны суурь бодитоор тавигдаж буй түүхэн өдөр. Би тэтгэврийн шинэчлэлийг 2019 оноос ярьж явсан. Ерөнхий сайдаар томилогдоод эхний 100 хоногийн хугацаанд Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн. 2026 оны улсын төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөг хэмнэсэн. Зорилтот бүлгээ хамгаалах бодлого барьж байна. ТӨК-иудын цэвэр ашгаас 1.5 их наяд төгрөг төсөвт авч тэтгэвэр, цалин хөлс нэмэгдүүлэх, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэхэд зориулсан. 2027 онд ТӨК-иудын цэвэр ашгаас 3.5 их наядыг төсөвт төвлөрүүлж, иргэн, аж ахуйн нэгжээ 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. 

Шинэ оноос тэтгэвэрт гарах хугацаанаасаа хойшилж ажилласан жил тутам тэтгэвэр дөрвөн хувиар нэмэгдэнэ. Олон хүүхэд төрүүлээд тэтгэвэрт эрт гарсан болон цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүс 55-60 наснаасаа суурь тэтгэврээ авна. Өмнө нь 141 мянган ахмадын цалинг 1.4 саяас бодож байсныг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.4 саяас бодно. Он гараад инфляцтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлнэ. Тэтгэврийн тогтолцоо зөв голдиролд орж байна” гэж ярилаа. 

Баянзүрх дүүргийн ахмадууд

Баянзүрх дүүргийн 57 мянга гаруй иргэн тэтгэвэр авдаг. 43 мянга орчим нь өнөөдрөөс суурь тэтгэвэр авч байна. 769 мянган төгрөгийн тэтгэвэр нь нэг сая орчим төгрөгт хүрлээ. Ирэх жил ч нэмэгдүүлэхээр төсөвлөсөн нь олон жил хөдөлмөрлөсөн иргэдээ төр бодитой дэмжиж байгаагийн илрэл гэж ахмадууд хэллээ. 

Тэтгэврийн гурван давхарга

Тэтгэврийн шинэчлэлийн нэгдүгээр давхарга нь суурь тэтгэвэр. Харин хоёр, гуравдугаар давхарга нь ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст үйлчилнэ. Тодруулбал, хоёрдугаар давхарга нь нийгмийн даатгалын тэтгэвэр. Хийсвэр нэрийн дансыг өөрчилж, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тодорхой хэсгийг хагас хуримтлалд үе шаттай шилжүүлэх ажил 2027 оны эхний өдрөөс хэрэгжинэ. Даатгуулагч хүсвэл тэтгэврийн даатгалд төлж байгаа шимтгэлийнхээ нэг хувийг бодит мөнгөн хуримтлал болгож хадгалж болно. Нийт хуримтлуулсан мөнгөн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг төрөөс нэмж олгоно. Харин гуравдугаар давхарга нь хувийн нэмэлт тэтгэвэр. Ажил олгогч, даатгуулагч сайн дураар нэмэлтээр хувийн тэтгэврийн санд даатгуулж ирээдүйд нэмэлт тэтгэвэр авах нөхцөл бүрдэнэ. Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байна. 

Хэлэлцэх 27

27 сэтгэгдэл “АХМАД НАСТНУУД СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛЛЭЭ”-д
  1. Бат-Эрдэнэ хэлэхдээ:

    413 мянган ахмад суурь тэтгэвэр авч эхэлсэн нь чухал алхам. Гэхдээ 100-300 мянган төгрөг хангалттай юу?

  2. Начало выплат базовой пенсии пожилым людям — важный социальный шаг. Интересно, как это повлияет на бюджет.

  3. Гурван давхаргат тэтгэврийн тогтолцоо эхлэж байна. Нийгмийн даатгалын сан, улсын төсөв оролцож байгаа нь зөв.

  4. Starting base pension payments for 413 thousand elderly is a positive development. Hope the amounts are sustainable.

  5. Суурь тэтгэвэр нь нийгмийн хамгааллын чухал хэсэг. Ахмадууд удаан хүлээсэн.

  6. 100-300 мянган төгрөгийн хэмжээ ялгаатай байгаа нь юунаас хамаарч байна вэ? Тодорхой болгох хэрэгтэй.

  7. Энэ тэтгэвэр нь ахмадуудын амьдралын түвшинг дээшлүүлэхэд туслах ёстой. Хяналт шаардлагатай.

  8. Наранцэцэг хэлэхдээ:

    Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэх хэсэг нь тогтвортой байх уу? Асуулт гарч байна.

  9. Ахмад настнууд одоо суурь тэтгэвэр авах боломжтой болсон. Энэ нь шударга алхам.

  10. Тэтгэврийн тогтолцоо шинэчлэгдэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ хэрэгжилт хэрхэн явагдахыг харах хэрэгтэй.

  11. Гурван давхаргат систем нь урт хугацаанд илүү үр дүнтэй байх болов уу?

  12. 413 мянган хүн хамрагдаж байгаа нь их тоо. Бүртгэл хэрхэн явагдсан бэ?

  13. Улсын төсөв оролцож байгаа нь зөв. Гэхдээ эдийн засгийн дарамт бий болох уу?

  14. Ахмадууд энэ тэтгэврийг хэрхэн ашиглах вэ? Амьдралын нөхцөл сайжрах байх.

  15. Суурь тэтгэвэр эхэлсэн нь хүлээгдэж байсан. Цаашдын нэмэгдэл ямар байх бол?

  16. Нийгмийн хамгааллын энэ алхам цаг үеэ олсон. Гэхдээ тогтвортой байдал чухал.

  17. Хишигсүрэн хэлэхдээ:

    100 мянгаас 300 мянга хүртэлх ялгаа нь шударга уу? Тодорхой шалгуур хэрэгтэй.

  18. Ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэж байгаа нь баярлах зүйл. Хяналт тавих хэрэгтэй.

  19. Энэ тэтгэвэр нь олон ахмадын амьдралд бодит тус нэмэх байх. Гэхдээ хангалттай юу?

  20. Гурван давхаргат тогтолцоо нь ирээдүйд илүү сайн хамгаалалт өгөх болов уу?

  21. Суурь тэтгэвэр авч эхэлсэн ахмадууд ямар сэтгэгдэлтэй байгааг сонирхож байна.

  22. Нийгмийн даатгалын сангийн оролцоо чухал. Сангийн нөөц хэр зэрэг бэлэн бэ?

  23. Энэ алхам нь ахмадуудад итгэл төрүүлэх ёстой. Хэрэгжилтийг сайтар хянах хэрэгтэй.

  24. Пүрэвсүрэн хэлэхдээ:

    Тэтгэврийн шинэчлэл удаан хүлээгдсэн. Одоо бодит үр дүн гарахыг хүлээе.

  25. 413 мянган ахмад хамрагдсан нь их. Бүртгэлийн алдаа гарахгүй байгаасай.

  26. Суурь тэтгэвэр нь хамгийн бага хамгаалалтыг хангах ёстой. Хэмжээ тохирч байна уу?

  27. Ахмадуудын амьдрал сайжрах энэ алхамд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Цаашдын нэмэгдэл бодох цаг.

Сэтгэгдэл үлдээх