Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ХҮМҮҮС – Хөлбөмбөгийн ДАШТ 2026

NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа өнгөрсөн дэлхийн аваргын тод од Ламин Ямалийг онцолж байна. Өдгөө дөнгөж 19 настай түүний хувьд Испанийн шигшээ багийнхаа хамтаар Европ болон дэлхийн аварга болж, Барселона клубд гялалзаж буй. Ямалийг дэлхийн хөлбөмбөгийг 10-15 жил ноёрхоно гэж ярьж байгаа. Ингээд түүнтэй танилцъя.

УУГУУЛ НУТАГ МАРОККО, СУУГУУЛ НУТАГ ИСПАНИ

Ламин Ямаль 2007 оны долдугаар сарын 13-ны өдөр Каталонийн Барселонад мэндэлжээ. Түүний аав Мунир Назрауи нь Мароккогоос гаралтай бол ээж Шэйла Эбана нь Экваторын Гвинейгээс гаралтай аж. Гэхдээ аав, ээж нь салж, Ямалийг эмээ нь буюу аавынх нь ээж Фатима өсгөжээ.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Залуу авьяастны жинхэнэ нэрийг Ламин Ямаль Назрауи Эбана гэдэг. Ламин болон Ямаль гэдэг нэрс бол аав, ээжийг нь хүнд, хэцүү цаг үеийг туулж байхад тусалсан гэр бүлийн найзуудынх нь нэрс юм. Тэдэнд талархсанаа илэрхийлж, хүүдээ нэрсийг нь хайрласан хэрэг.

Ямаль дөрвөн настайгаасаа эхлэн хөлбөмбөгтэй нөхөрлөж, орон нутгийнхаа Ла Торрета клубд тогложээ. Түүний гоолын баяр нь “304” гэх тоог гараараа дүрсэлдэг бөгөөд энэ нь түүний өссөн Рокафонда хотын шуудангийн дугаар (08304)-ын сүүлийн гурван орон аж.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Барселона клубын скаутууд түүнийг зургаан настайд нь олж, нээн өөрсдийн хүүхдийн академи болох Ла Масиагийн бэлтгэлд урьжээ. Улмаар 2014 онд тус клубтэй гэрээ байгуулж, Барселона хот руу амьдарч, бэлтгэл хийхээр явсан гэнэ. Түүний шүтээнүүд нь Роналдиньо, Месси, Неймар зэрэг Барселонагийн үе, үеийн одод.

ЭМЭЭГИЙН ХҮҮ

Дээр дурдсанчлан аав, ээж нь салсны дараа Ямалийг эмээ Фатима нь өсгөсөн. Түүний золиос, хөдөлмөр, зүтгэлгүйгээр өнөөдрийн Ямалийг төсөөлшгүй. Фатима 1990 онд Мароккогийн Танжер хотоос дүрвэж, Испанийг зорьжээ. Тэрбээр Рокафонда хотод төвхнөж, тэнд гэр бүлээ авчрав.

Фатима гэр бүлээ тэжээхийн тулд 30 жил гурван ээлжийн ажил хийж, ач хүүгийнхээ мөрөөдлийн төлөө хамтдаа зүтгэсэн. Эмээ нь хүүгээ бэлтгэл бүрт нь хүргэн өгч, тоглолт бүрийг нь алгасахгүй үзжээ.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Ач хүүгээ дэлхийн аварга болсны дараа Фатима “Би баяртай байна. Испанийн ард түмэнд баярлалаа. Ямалийг ирэхэд нь би Рфизза(Марокко үндэстний хоол) хийж өгнө. Түүний хүссэн бүхнийг би хийж өгнө” гэв.

Фатима өдгөө Рокафонда хотдоо ач хүүгийнхээ авч өгсөн байшинд амар тайван амьдарч байна.

ЛА МАСИАГИЙН ОД МЕССИГИЙН ЗАЙГ ДҮҮРГЭВ

Лионель Месси 2021 онд Барселона клубыг орхисноос хойш түүний үлдээсэн орон зайг нөхөх нэгэн гарч ирээгүй удсан. Олон ч одод гол дүр байх гэж хичээсэн ч Мессигийн нөлөө, ул мөр дэндүү том байлаа.

Шави Барселонаг дасгалжуулж эхэлснээр Ямальд боломж олгосон. Ла Масиад гялалзаж байсан жаалхүүг үндсэн багийн бэлтгэлд дуудан бэлдсэн. Түүнд 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр боломж олгон Ямаль ч мэргэжлийн хөлбөмбөгчний дебютээ хийж байлаа. Дөнгөж 15 насандаа л Ла лигт тоглож, аюул тарьж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Шавигийн удирдлага дор Ямаль ч дураараа, чөлөөтэй тоглосон. Шави түүний талаар “Би түүнийг нэрийг сонсоход л миний нүүрэнд инээд тодордог. Түүнийг би 15 настайгаас нь мэднэ. Бид түүнд дебют хийх боломжийг нь олгосон. Заримдаа түүнийг 18 настай гэдгийг мартчих юм. Бид түүнээс дэндүү ихийг шаарддаг байсан. Тэр ч бүгдийг нь хийх чадвартай байсан.

Тэр энэ эриний од нь байж чадна. Түүний амбиц, хандлага, хичээл зүтгэл нь хэдийнэ танигдсан. Миний хувьд тэр өөр нэгэн. Хэрэв тэр хүсвэл дараагийн 15-20 жил түүнийх байх болно. Түүнд Месситэй адилхан зүйлс их бий. Гэхдээ түүнийг бүх цаг үеийн агуу хүнтэй харьцуулвал дарамт л болно. Гэхдээ тэр тоохгүй байх. Тэр хөлбөмбөг тоглохыг л хүсдэг. Тэр үүнээс таашаал авдаг. Бөмбөг хөл дээр нь ирэхэд нь хөгжилддөг” гэв.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

2025 оны тавдугаар сарын 27-нд Ямаль Барселона клубтэй урт хугацааны гэрээ байгуулж, 2031 он хүртэл үлдээсэн. Түүний гэрээг чөлөөлөх үнэ нэг тэрбум евро. Цалин, орлого нь жилийн 45.3 сая еврод хүрч, Барселонагийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн нэг болжээ. Үүгээр ч зогсохгүй Мессигийн “№10” дугаарыг түүнд өгсөн юм.

МЕССИТЭЙ ХОЛБОГДСОН НЬ

Ямалийг анх тодрох үед л Месситэй хамт зураг авалтад орж байсан бяцхан үеийнх нь гэрэл зураг цацагдсан. Харин өнгөрсөн дэлхийн аваргаар тэр зураг дэлхий дахинаа түгэв. Зарим нь үүнийг “Хиймэл оюун ухаан ашигласан” гэж үзэж, эцэст нь НҮБ-ийн Хүүхдийн сан мэдэгдэл гаргасан юм.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Тэрхүү зураг нь 2007 онд үйл явдлынх бөгөөд тухайн үед Барселона клуб НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилладаг байв. Месси ч 20 настай, залуу од гэж яригдан одоогийн Ямаль шиг байсан үе.

Барселона, НҮБ-ын Хүүхдийн сан хоёр хамтран хандив цуглуулах зорилгоор 2008 оны цаг тооны бичиг худалдаанд гаргахаар тохирч, зураг авалт хийхээр болжээ. Зураг авалтад оролцох хүүхдүүдийг сонгохоор Рокафонда хотноо арга хэмжээ зохион байгуулж, Ямалийн аав, ээж ч оролцон улмаар сонгогдсон аж.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Ийнхүү 2007 оны арванхоёрдугаар сард Барселонагийн Камп Ноу цэнгэлдэхийн хувцас солих өрөөнд зургаан сартай Ямаль болон Месси нар анх удаа уулзжээ. Тэр үед хараахан аав болоогүй байсан Мессиг Ямалийг эв хавгүй барьж, хэрхэх учраа олохгүй байсан гэж гэрэл зургийг авсан Хоан Монфарт дурсчээ.

Месси саяхан энэ зурагны талаар ярихдаа “Үнэндээ бидний тэр зураг үнэхээр галзуу. Амьдрал ийм шүү дээ. Би түүнтэй хүүхэд байхад нь зургаа авахуулж байлаа. Гэтэл одоо дэлхийн аваргаар тоглох гэж байна” гэжээ.

Ламин Ямаль - Мессигээр угаалгаж, Роналдог уйлуулсан хүү

Испани энэ жил дэлхийн аваргад түрүүлэхдээ Роналдогийн Португал, Мбаппегийн Франц, Мессигийн Аргентин гээд бүхий л шилдгүүдийг өвдөг сөхрүүлсэн. Ямаль ч тэдний толгойны өвчин болж, хийх ёстойгоо хийв. Дөнгөж 19 настай ч тэр хэдийнэ гайхалтай амжилтыг үзүүлээд байна. Түүнд дахиад дор хаяж 15 жил байгаа гэж бодохоор гайхам.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн