УИХ-ын чуулганы энэ сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг томиллоо.
Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Эрдэнэбулган шинээр томилогдсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарт Цэцийн гишүүний энгэрийн тэмдгийг гардуулж, Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих их үйлсэд нь амжилт хүслээ.
Энэхүү арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн гишүүд болон холбогдох албаны хүмүүс байлцав.