Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын газар хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг Улаанбаатар хотноо энэ сарын 26-нд байгууллаа.

Монгол Улсын санаачилга, идэвхтэй оролцоо, тууштай манлайлал, тогтвортой хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй эдгээр олон улсын байгууллагууд нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасан олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг, судалгаанд суурилсан хөгжлийг дэмжих зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд өөрсдийн чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд харилцан уялдаа холбоотой хамтран ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа, мэдлэг солилцоо, чадавх бэхжүүлэх үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ тогтвортой хөгжил, хүнсний тогтолцоо, нүүдлийн соёл иргэншлийн өв, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан сонирхсон чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг өргөжүүлэхээр тохиролцов.

Тус хамтын ажиллагаа нь Монгол Улсыг олон улсын судалгаа, бодлогын хэлэлцүүлэг, мэдлэгийн хамтын ажиллагааны бүс нутгийн төв болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ талуудын институцийн чадавх, олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чиглэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн