Оросын “Tu-22M3” бөмбөгдөгч сургуулилалтын үеэр осолджээ

Оросын стратегийн бөмбөгдөгч онгоц “Tupolev Tu-22M3” Сибирийн Иркутск мужид сургуулилалтын нислэгийн үеэр осолджээ. “Tupolev Tu-22M3” онгоц нислэгийн үеэр өтгөн утаа олгойдуулж байгаад, хамраараа газар онхолдож буй нь Оросын аюулгүй байдлын албаны бичлэгт үлдсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр, онгоц байлдааны цэнэгт хошуу тээвэрлээгүй байсан бөгөөд осолдох үедээ газардахаар доошилж байжээ. Мөн нисгэгчид эсэн мэнд, сайн байгааг мэдэгдэв.

Осол болсон газар нь Белаяа агаарын баазаас баруун хойд зүйд 50 орчим км зайд байдаг Свирск хот аж. Белаяа агаарын баазад 220-р хүнд бөмбөгдөгч нисэх хүчний хороо байрладаг. Тус хорооны бүрэлдэхүүнд “Tu-22M3”, “Tu-95” бөмбөгдөгч онгоцууд байдаг. Белаяа бааз нь өнгөрсөн зун Украины өргөн цар хүрээтэй дроны довтолгоонд өртсөн таван баазын нэг болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн