Элон Маскийн Ойрхи дорнод дахь компаниудыг заналхийлэв

Иран улс АНУ-ын эсрэг хариу арга хэмжээний хүрээнд Элон Маскийн Ойрхи дорнод дахь компаниудыг заналхийлэв. Тодруулбал, “Starlink” интернетийн үйлчилгээг хүртэл цэргийн бай гэж үзнэ гэдгийг Ираны төрийн мэдээллийн хэрэгсэл “Fars News Agency” мэдэгджээ. Мэдэгдэлд “Иран улс баруун Ази дахь Элон Маскийн удирддаг эдийн засгийн эзэмшлүүдтэй холбоотой бүх ашиг сонирхлыг, тэр дундаа ‘Starlink’-ийн газрын станцыг хүртэл онилж байна” гэжээ.

“Starlink” интернет нь Ираны эсрэг явуулсан АНУ-ын цэргийн ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Иймд Масктай холбоотой компаниудын дэмжлэгтэйгээр АНУ өөрийнх нь эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн гэж Иран үзэж байна.

Иран өмнө нь “Nvidia”, “Apple”, “Microsoft”, “Google” зэрэг АНУ-ын бусад технологийн компанийг ч заналхийлж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахим хуудсандаа “АНУ өнөө орой Иранд маш хүчтэй цохилт өгнө” гэж анхааруулсан бөгөөд үүнтэй зэрэгцэн “Fars News Agency”-ийн мэдээ цацагджээ. Трамп мэдэгдэлдээ АНУ удахгүй Ираны газрын тос экспортлох гол төв Харг арал болон газрын тосны дэд бүтцийн бусад цэгийг хяналтдаа авна гэжээ.

АНУ, Иран улсууд сүүлийн өдрүүдэд харилцан хүчтэй цохилтуудыг бие биедээ өгсөн. Энэ нь энхийн хэлэлцээр байгуулах оролдлогыг улам хүндрүүлж, аль хэдийнэ эвдэгдээд эхэлсэн гал зогсоох хэлэлцээг бүр л утгагүй болгожээ. АНУ-ын нисдэг тэргийг Даваа гаригт Ормузын хоолойн ойролцоо буудаж унагасан хэрэгт Трамп Ираныг буруутгаж, улмаар Мягмар гаригт хариуг нь барьсан. Энэ нь мөн л Ираны хариу ажиллагааг өдөөсөн. Ингээд Лхагва гаригт АНУ дахин пуужин харвасан юм. Энэ цохилтын нийт өртөг нь 250 сая ам.доллар болсныг Трамп маргааш нь цахим сүлжээндээ мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: CNBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн