АНУ-ын нисдэг тэргийг унагасны хариуд Иранд цохилт өгөв

Ормузын хоолойн ойролцоо нисч явсан АНУ-ын цэргийн нисдэг тэргийг буудаж унагаасны хариуд Ираны цэргийн байршил, хяналтын цэгүүдэд цохилт өгсөн гэж АНУ мэдэгдлээ. АНУ-ын цэргийн Төв команлалын мэдэгдсэнээр, уг цохилтоор Ормузын хоолойн ойролцоох агаарын довтолгооноос хамгаалах системүүд, газрын хяналтын станцууд болон радарын байгууламжуудыг онилжээ.

Тэгвэл Ираны Исламын хувьсгалт гвардын корпус мөн хариуг нь барьж, бүс нутаг дахь АНУ-ын баазуудын 21 байд цохилт өгсөн байна. Бахрейн, Йордан, Кувейт зэрэг улс дахь баазууд цохилтод өртсөн бөгөөд Кувейтын арми цохилтыг саатуулж чаджээ.

АНУ-ын өөрийн цохилтоо “Apache” нисдэг тэргийг унагасны адилтай бол адил хариу үйлдэл гэж мэдэгдсэн бол Иран эдгээр цохилтыг нь “заналтай, хорон” гэж тодорхойлж байна.

“Apache” нисдэг тэрэгний хоёр нисгэгчийг Америкийн тэнгисийн дроноор аварчээ. Ийм төрлийн ажиллагаанд тэнгисийн дрон ашигласнаа АНУ-ын цэргийнхэн анх удаа ил тод зарласан нь энэ юм. Трампын мэдэгдсэнээр “Apache” нисдэг тэрэг Ормузын хоолойн бүсэд эргүүл хийж байсан аж. “Apache” нисдэг тэрэг дроноос болж унасан гэх боловч энэ нь санаатай үйлдэл байсан эсэх нь тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн