Ираны арми Хятадын пуужинг ашигласан байж магадгүй гэв

Ираны хүчин дөрөвдүгээр сард АНУ-ын хоёр байлдааны онгоцыг буудаж унагаасан билээ. Эхний “F-15” онгоц нь Ираны баруун өмнөд хэсэгт нисч яваад Ираны суманд өртсөн бол хоёр дахь нь эхний онгоцныхныг аврах гэж яваад өртжээ.

Тэгвэл “F-15” онгоцыг Хятадад үйлдвэрлэсэн пуужингаар онож унагаасан байх магадлалтай байгааг эх сурвалж мэдээлжээ. Мөн дайн эхлээд удаагүй байхад Хятад улсаас Иранд радарын илрүүлэлтээс зайлсхийхээр бүтээгдсэн үл үзэгдэх онгоцуудыг илрүүлэх чадвартай алсын зайн эрт сэрэмжлүүлэх радарыг нийлүүлсэн байж магадгүйг мэдээлэв.

Трамп өнгөрсөн долоо хоногт “Ши Жиньпин надад Иранд ямар ч зэвсэг нийлүүлэхгүй гэж амласан. Сайхан амлалт. Би түүний үгэнд итгэж байгаа. Би үүнийг үнэлж байна” гэсэн билээ.

Харин Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч мэдэгдэлдээ “Хятад улс цэргийн бүтээгдэхүүний экспортын асуудалд үргэлж болгоомжтой, хариуцлагатай ханддаг бөгөөд экспортын хяналтын талаарх Хятадын хууль тогтоомж болон олон улсын үүргийн дагуу хатуу хяналт хэрэгжүүлдэг. Хятад улс үндэслэлгүй гүтгэлэг, санаатайгаар холбож тайлбарлах оролдлогыг эсэргүүцдэг” гэсэн юм.

АНУ-ын албаныхан дөрөвдүгээр сард болсон ослын нөхцөл байдлыг одоо хүртэл шалгаж байгаа аж. Энэ нь АНУ-ын сөнөөгч онгоц дайсны галд өртөн сөнөсөн олон 10 жилийн дараах анхны тохиолдол болсон юм.

ЭХ СУРВАЛЖ: NBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн