2027 оны эмэгтэйчүүдийн гранпри тэмцээн Монголд болно

Дэлхийн Шатрын Холбоо (FIDE)-ны хамгийн нэр хүндтэй цувралуудын нэг болох Women’s Grand Prix 2027 буюу эмэгтэй шатарчдын гранпри тэмцээнийг манай улс эх орондоо зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх эрх олгодог, дэлхийн чансааг тэргүүлэгч шилдэг 10-12 супер элит мастерууд урилгаар оролцдог бөгөөд шатарчид 10 гаруй хоногийн турш сонгодог цагийн хяналтаар ухаан бодлоо уралдуулна. Манай улсын хувьд зохион байгуулагч орны хувиар манай улсаас нэмэлт квотоор тоглогч оролцож, дэлхийн шилдгүүдтэй эх орондоо нүүр тулан, чансааны оноогоо ахиулах, дэлхийн аваргад өрсөлдөх замаа засах түүхэн боломж бүрдэх юм.

Эмэгтэй шатарчдын гранпригийн цуврал тэмцээнийг манай улс өмнө нь 2010, 2014 онд эх орондоо хүлээн авч байв. Тэгвэл 13 жилийн дараа гранпригийн зургаан цувралын нэг тэмцээнийг дахин Монголд зохион байгуулах эрхийг Дэлхийн шатрын холбооноос албан ёсоор олголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн