Монгол Улсын уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн орчин үеийн менежментийн сургалтын төлөөлөгчид зургаадугаар сарын 1-ний өдөр БНХАУ-ын Төмөр замын Эрдэс баялгийн группын (China Railway Resources Group) төв байранд зочилж, ажлын уулзалт, туршлага солилцох хэлэлцүүлэгт оролцлоо.
Уулзалтад Төмөр замын Эрдэс баялгийн группын дэд захирал Пэн Лижюнь оролцож үг хэлсэн бөгөөд БНХАУ-ын Худалдааны яам, Хятадын Өнгөт металлын аж үйлдвэрийн холбооны төлөөлөгчид мөн оролцов.
Пэн Лижюнь хэлсэн үгэндээ, Хятад, Монгол хоёр улс уул ус нийлсэн хөршүүд төдийгүй харилцан түшиглэсэн сайн хөрш, сайн түнш, сайн найзууд болохыг онцлон тэмдэглэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлага дор иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой хөгжиж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, хүмүүнлэгийн солилцооны салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин гүнзгийрч байгааг дурдлаа.
Мөн Төмөр замын Эрдэс баялгийн групп нь Хятадын Төмөр замын корпорацын эрдэс баялгийн нөөцийн хайгуул, олборлолт, ашиглалтын үндсэн платформын хувьд “Бүс ба зам” санаачилга болон Хятад-Монголын бодит хамтын ажиллагааг дэмжин ажиллаж ирснийг онцлов. Тус групп Монгол Улсад олон жилийн турш үйл ажиллагаа явуулахдаа нутагшсан менежмент, экологийн тэргүүлэх бодлого, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн, “хамтран зөвлөлдөх, хамтран бүтээн байгуулах, хамтран үр шим хүртэх” зарчмыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр төлөөлөгчид компанийн танилцуулга киног үзэж, Төмөр замын Эрдэс баялгийн группын хөгжлийн түүх, үйлдвэрлэлийн бүтэц, хамтын ажиллагааны үр дүн, Монгол Улсад хэрэгжүүлж буй орон нутагт түшиглэсэн үйл ажиллагаа болон олон нийттэй хамтын ажиллагааны туршлагатай танилцлаа.
Туршлага солилцох хэсэгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” компани гадаад дахь уурхайн төслийн нийгмийн хариуцлага, “Хятад хэлний сургалт үйлдвэрлэлийн төв” буюу “Хятад хэлний урлан”-гийн хүрээнд хэрэгжүүлж буй хүмүүнлэгийн солилцоо, ногоон уурхайн бүтээн байгуулалтын талаар тусгай илтгэл тавив.
Мөн “Лумин Майнинг” компани ухаалаг уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, уурхайн дижитал шилжилт, ухаалаг технологийн хэрэглээ, ногоон уурхайн хөгжлийн шинэлэг туршлагаасаа хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын төлөөлөгчид ухаалаг уурхайн системийн хэрэглээ, ногоон олборлолтын технологийг орон нутгийн нөхцөлд нутагшуулах боломж, уурхайн экологийн нөхөн сэргээлтийн туршлага зэрэг асуудлаар идэвхтэй асуулт тавьж, холбогдох байгууллагын төлөөлөгчид дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.
Төлөөлөгчдийн зүгээс газар дээр нь танилцаж, мэргэжлийн түвшний солилцоо хийснээр Хятадын талын ногоон уурхай, ухаалаг уурхай болон орон нутагт түшиглэсэн үйл ажиллагааны туршлагыг илүү бодитоор ойлголт авсан байна.
Энэхүү айлчлал нь Хятад, Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, туршлага солилцоог гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.