АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулсан “Амeрикийн өдрүүд” Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өдөрлөгийг нээж АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Л.Буанган үг хэлэхдээ, “Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойг тэмдэглэж буй энэ үeд бид үндэслэн байгуулагчдынхаа үзэл санааг эргэн харахаас гадна Монгол зэрэг бусад улс оронтой тогтоосон хамтын ажиллагаагаа эргэн харж, улс орныхоо дипломат үйл ажиллагааг болон дэлхий дахинаа үзүүлж буй нөлөөг эргэцүүлдэг. Тусгаар тогтнолын 250 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн үeийн тусгал биш, энэ бол ирээдүйн тулгуур юм” гээд АНУ нь шинэ түншлэлийг бий болгон, инновацыг дэмжиж, дараагийн 250 жилд биднийг хөтөлж явах дипломат үйл хэргийн шинэ эрин үeийг тодорхойлж байгааг онцлов.
Өдөрлөгийн үеэр АНУ-ын инновац, бүтээгдэхүүнтэй танилцах боломж олгохоос гадна урлаг, соёлын үзүүлбэр, “Спайдермэн” парад зэрэг олон нийтэд нээлттэй үйл ажиллагааг зохион байгуулж буйгаараа онцлог юм. Мөн Америк шонхор шувууны үзүүлбэр, Элчин сайдын яам болон түншүүдийн танилцуулга, Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу AmCham-ын бизнес нетворкинг цаг, Монголын Америк хөлбөмбөгийн холбооны нээлттэй сургалт, 14-өөс доош насны залуучуудын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн болж байна.







