Монголын мэдээлэл харилцаа холбоо, дижитал технологийн салбарыг түүчээлэгч Юнител групп үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээндээ хэрэглэгч, олон нийтэд зориулсан хамгийн том дижитал бэлгээ задалж байна.
Тэд өнгөрснөөс өнөөдрийг, өнөөдрөөс ирээдүйг холбосон хүн төрөлхтний болон монголчуудын харилцааны түүхийг орчин үеийн дуу дүрс, технологийн гайхамшгаар амилуулсан, Монголын анхны бөгөөд хамгийн том “ӨРТӨӨ” Immersive Experience-ийг нээлээ.
Уг нууцлаг бөгөөд нүсэр төслийг олон улсын жишигт нийцсэн өндөр түвшинд бүтээхийн тулд дэлхийн 7 орны (Монгол, АНУ, Франц, БНХАУ, Азербайжан, Испани, Арабын Нэгдсэн Эмират) 300 гаруй уран бүтээлч, инженер, түүхчид хамтран ажилласан байна. Түүнчлэн тус Immersive Experience-ийн нийт анимейшний 5925 фреймийг монгол уран бүтээлчид гараар зурж, өв соёл, уламжлалаа дээдлэн өвөг дээдсийн захиасыг үзэгчдэд хүргэхээр бүтээлч концептыг боловсруулжээ.
Үзэгчид тусгайлан зассан “Өртөө”-ний хаалгаар алхан орсноор хүйн нэгдлийн үеийн нууцлаг дохио тэмдгээс эхлээд Хүннү гүрний элч, Их Монгол Улсын дэлхийг хэрсэн морин өртөө, улмаар XX зууны технологийн үсрэлтүүд болон өнөөгийн дижитал экосистем хүртэлх цаг хугацаа ба орон зайн холбоосыг өөрийн биеэр туулах “аялагч” болох юм.

Юнител группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг:
-Юнител групп 20 жилийн ойн хүрээндээ Монголын түүхэн өв, харилцаа холбооны хөгжлийг орчин үеийн дижитал технологийн шийдлээр шинэ түвшинд гаргахыг зорьсон. Дэлхийн 7 орны 300 гаруй уран бүтээлч, мэргэжилтнүүдтэй хамтран бүтээсэн энэхүү иммерсив төсөл нь түүхэн үйл явдлуудыг зүгээр нэг уншиж судлахаас илүүтэй, технологийн гайхамшгаар дамжуулан өөрийн биеэр туулж, мэдрэх боломжийг залуу үеийнхэнд олгож буйгаараа онцлог юм. Бид түүхээ технологитой уялдуулан, ирээдүйг бүтээн байгуулагчдад өв соёлоо илүү ойр, бодитойгоор таниулахыг зорилоо гэв.
Дэлхийн түүхийг өөрчилсөн Монгол харилцаа холбоо мэдээ дамжуулах соёл: Тэд юуг нууцлав?
“ӨРТӨӨ” нь зөвхөн түүх өгүүлэхгүй. Олон улсын соёл иргэншлийн хөгжлийн явцыг Монгол нутаг дахь харилцаа холбооны дахин давтагдашгүй өв соёлтой харьцуулан, урьд өмнө харагдаж байгаагүй дижитал шийдлээр үзэгчдийн мэдрэхүйгээр “тоглох” юм. Төрт ёсоос эхтэй харилцаа холбооны өвөөр аялахдаа өнөөгийн харилцаа холбооны түүх хаанаас эхэлснийг та мэдэх болно.
- Хүйн нэгдэл: Дэлхий дахин агуйн хананд анхны зурвасаа үлдээж байх үед Монгол нутагт өвөг дээдсийн маань үлдээсэн хадны сүг зургууд, эртний нууцлаг дохио тэмдгүүд гэнэт дуу дүрсний тусламжтайгаар “амилж”, таны эргэн тойронд хөдөлж эхэлнэ. Хүн төрөлхтний орон зайг туулах хурдны эхлэл морийг гаршуулсан тэрхүү агуу хувьслын үүдийг энд технологийн гайхамшгаар мэдрүүлнэ.
- Цаг хугацааг товчилсон нууц: Эртний олон улсын соёл иргэншилтэй зэрэгцэн мандсан тал нутгийн хүчирхэг гүрний хаадын зурвас, нууцлаг тамганы дүрслэлүүд болон элч нарын түүхийг өгүүлэхдээ үзэгчдийг орон зайн хувьд яг тэр цаг үед нь аваачих гайхалтай орчныг бүрдүүлжээ.
- Их Монгол Улс. Эртний “Интернет” сүлжээ: Түүхчид Монголын морин өртөөг өнөөгийн интернетийн хамгийн анхны логистик загвар гэж үнэлдэг. Халдашгүй дархан байдлын бэлгэдэл “Гэрэгэ” барьсан элч нар ертөнцийн хязгаарыг хэрхэн ойртуулж байсан нууцыг та энэхүү орон зайд тайлах болно.
- XX зууны үсрэлтээс Дижитал ирээдүй рүү: Радио чагнан суух нандин дурсамжаас өнөөдрийн хязгааргүй хурдтай хэрхэн харьцуулж, ямар гэнэтийн шийдлээр илэрхийлснийг үзэсгэлэнгийн хамгийн нууцлаг хэсгээс өөрөө ирж мэдрээрэй.
Энэхүү харилцаа холбооны түүхийн амьд үргэлжлэл болон хөгжсөн Юнител групп өдгөө зөвхөн үүрэн холбооны оператор компаниас амьдралын хэв маягийг хөнгөвчлөх дижитал экосистемийг бүрдүүлэгч групп болон хувьссанаа энэхүү “ӨРТӨӨ” Immersive Experience-ээр баталж байна.
Нүдээр үзэж, чихээр сонсохоос давж, бүх биеэрээ мэдрэх цаг хугацаа, орон зайн хязгаарыг уусгасан Монголын хамгийн том технологийн түүхэн аялал болох “ӨРТӨӨ” Immersive Experience-ээр аялахад бэлэн үү?
Өртөөнд оролцох заавар:
- Та зөвхөн Toki апп-аар дамжуулан эвентийн тасалбараа авах боломжтой.
- Үнэн зөв мэдээллийг Юнителийн албан ёсны хуудсуудаас аваарай.
- Үүдний шалгалтад QR кодоо бэлэн байлгаж, бусдад бүү дамжуулаарай.
Юнител Групп, Олон нийттэй харилцах алба
Цахим шуудан: [email protected]
Цахим холбоос: https://www.unitel.mn/unitel/news/1040?_gl=1*1v30pdi*_gcl_au*ODYyMzQ2ODQ4LjE3ODA2NDk3OTU.
#UnitelUrtuu
