Линдси Вонн олимпын үеэр осолдож, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдлээ

Милан Кортина 2026

Энэ удаагийн өвлийн олимпын гол үйл явдлуудын нэг нь Линдси Вонны эргэн ирэлт байв. 2010 оны Ванкуверын олимпын аварга тэрбээр найман жилийн дараа 41 насандаа дахин олимпод уралдах байлаа. Гэвч тэрбээр гараанаас гараад ердөө 13 секундын дараа осолджээ.

Өнөөдөр/2026.02.08/ эмэгтэйчүүдийн цанын даунхилл төрөл эхэлж, Линдси Вонныг үзэхээр олон мянган хүмүүс Кортина хотод хүрэлцэн ирсэн. Харамсалтай нь Вонн гараанаас гараад удаагүй тойрог дээр тэнцвэр алдаж, унав. Удаагүй эмнэлгийн багийнхан түүн дээр очиж, нисдэг тэрэг дууджээ.

Ийнхүү Вонныг нисдэг тэргээр тээвэрлэн уулнаас буулгаж, эмнэлэгт хүргэсэн аж.

Линдси Вонн олимпын үеэр осолдож, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдлээ

Энэ төрөлд АНУ-ын тамирчин Бризи Жонсон түрүүлж, Вонны амжилтыг 16 жилийн дараа давтав. Харин мөнгөн медалийг Германы Эмма Айчер, хүрэл медалийг Италийн София Гожа нар хүртжээ.

Линдси Вонн 2006 оны Турины олимпын өмнөхөн бэлтгэл дээрээ бэртэж, мөн эмнэлэгт хүргэгдэж байсан түүхтэй. Гэхдээ л тухайн үедээ эргэн ирж, бүх төрөлдөө оролцож байсан. Ер нь л Вонн замналынхаа туршид бэртэл гэмтэлтэй тэмцэж буй гэхэд хилсдэхгүй. Түүний баруун өвдөгний үеийн хэсгийг төмрөөр сольсон билээ.

Линдси Вонн олимпын үеэр осолдож, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдлээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн