Пакистаны ард түмэн уламжлалт цаасан шувуу наадуулдаг фестивалиа 19 жилийн дараа эргэн сэргээлээ. Хэд хэдэн айхавтар осол гарсны улмаас тус фестивалийг 2007 онд хориглоод байсан юм.
“The Basant” буюу цаасан шувуу наадуулах фестиваль нь олон зуун жилийн түүхтэй. Зарим судлаачийн үзэж буйгаар 1000 жилийн түүхтэй ч байж магадгүй юм. Тус улсын хоёр дахь том хот Лахорт ард иргэд цугларч, хавар айсуйг тэмдэглэн цаасан шувуу наадуулсаар ирсэн түүхтэй.
Цаасан шувуу шидэхэд ашигладаг төмөр утсанд тээглэж, орооцолдож хүн нас барсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан тул тус фестивалийг хориглоод байсан. Заримдаа хүнд үед энэ фестиваль тайвшрал, тайтгарал өгдөг гэдгийг хэлэх оршин суугчид ч байна. Дахин зохиогдож эхэлсэн фестивалийн үеэр ард иргэд байшингийнхаа дээврээс өнгө өнгийн цаасан шувуудыг харж баясжээ. Ням гариг гэхэд нийт 2.5 сая гадаад, дотоодын жуулчинг уг фестивалиар дамжуулан татна гэж эрх баригчид үзэж байна.