АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Үндэсний архивын газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалаасаа буужээ. Үндэсний архивын газрын дарга нь засгийн газрын бүртгэлийг хянах үүрэгтэй. Рубио Холбооны орон тооны шинэчлэлийн тухай хуулийн дагуу Үндэсний архивын газрын ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд албан тушаалаа архивын ахлах зөвлөх байсан Жеймс Байронд шилжүүлсэн байна.
Трамп өнгөрсөн жил албан тушаалаа хүлээж авсныхаа дараахан тус газрын дарга Коллен Шоганыг халж, оронд нь Марко Рубиог томилсон билээ.
Ингэснээр Рубио Трампын засаг захиргаанд хэд хэдэн албан тушаал хаших болсон юм. Трамп түүнд итгэл хүлээлгэж, олон ажил хариуцуулсан ч энэ нь цахим ертөнцөд олон нийтийн шүүмжлэл, хошигнолоос зугтаж чадаагүй. Тухайн үед Рубиотой холбоотой янз бүрийн хошигнол, меме зураг багагүй гарсан. Угтаа бол Трамп, Рубио нар Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд зуузай холбон өрсөлдөж байсан хоёр.
Венесуэльд тавих хяналт, АНУ-ын Олон улсын тусламжийн байгууллагыг татан буулгах үйл явц, Палестины талыг баримтлагч жагсагчдын эсрэг авсан арга хэмжээ зэрэг Трампын засаг захиргааны олон чухал ажлын төв нь Рубио.