3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга Польш улсын Варшав хотноо эхэлсэн. Өчигдөр/2026.06.02/ тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багууд хэсгийн тоглолтоо эхлүүлэв.
Залуу бүрэлдэхүүнтэй Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Чехийн эсрэг хийж, 17-14 гэсэн харьцаатай дийлдсэн. Тэнцүүхэн өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөлд Чехийн дараалсан холын зайн шидэлтүүд байндаа тусч, сэхэл өгсөнгүй. Энэ тоглолтод Монголын шигшээ баг заавал хожих ёстой байлаа.
Нэг хэсгээс гурван баг хасагдах шатанд шалгарна. Хожил бүхэн, оноо бүр үнэ цэнтэй.

Чехийн шигшээ баг энэ өдөр дийлдээгүй. Тэд Монголыг хожсоны дараа АНУ-ын хүчирхэг багийг эцсийн мөчид буулган авч, хэсгээ тэргүүлж эхлэв.
Монголын эмэгтэй шигшээ багийн тухайд Австрали болон Испанийн шигшээ багуудад тахим буулгаж, хэсэгтээ сүүл мушгиж байна. Австралид 21-15 гэсэн харьцаатай хожигдсоны дараа Испанийг хожих боломж байсан ч сүүлийн минутад тахим буулгалаа.
Монголын шигшээ багууд маргааш хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийж, хасагдах шатанд шалгарах эсэхээ шийднэ.