Месси ганцаараа бэлтгэл хийж байна

Хөлбөмбөгийн ДАШТ 2026

Хөлбөмбөгийн дэлхийн аварга дөхөж, шигшээ багууд ч Америк тивд үүрээ засаж байна. Аваргаа хамгаалагч Аргентины шигшээ баг Канзас Ситид төвхнөж, бэлтгэлээ эхлүүлжээ. Гэхдээ Месси багийнхантайгаа бус ганцаараа хөнгөн бэлтгэл хийж буй. Учир нь түүний гуяны булчин хараахан бүрэн эдгэрч, бэлэн болоогүй гэнэ.

Мессигээс гадна Эмилиано Мартинез, Нико Паз, Тиаго Альмада зэрэг тамирчид эмчилгээ хийлгэж байгаа тул багийнхаа бэлтгэлд оролцсонгүй.

Месси ганцаараа бэлтгэл хийж байна

Аргентины хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд “Бэртэл, гэмтэлтэй байгаа тамирчид эмч нарын багтай хамт талбай дээр дасгалаа хийж, сайн ч үр дүн харуулж байна” гэв.

Аргентины шигшээ баг дэлхийн аваргаас өмнө Гондурас болон Исландын багуудтай нөхөрсөг тоглолт хийнэ. Улмаар зургадугаар сарын 16-ны өдөр Йорданы эсрэг дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо оролцоно.

Дэлхийн аваргад 13 гоол оруулаад буй Мессигийн хувьд Германы довтлогч асан Мирослов Клозегийн 16 гоолын рекордыг эвдэхэд ойрхон ирсэн.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн