ЖЕНЕВ, 2026 оны тавдугаар сарын 31 /ТАСС/. Швейцарт явагдаж буй хоккейн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод Финландын шигшээ баг Канадын багийг 4:2 харьцаагаар хожсоноор финалд шалгарлаа.
Хожсон багаас Патрик Пуйстола (4 дэх минут), Александр Барков (21), Конста Хелениус (32), Аату Рятю (33) нар, Канадын багаас Роберт Томас (9), Дилан Холлоуэй (15) нар гоол оруулжээ.
Хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Швейцарын баг 6:0 харьцаагаар Норвегийн багийг хожсоноор гурав дахь удаагаа дараалан финалд шалгарлаа. Гоолуудыг Кристоф Берчи (18 дахь минут), Денис Мальгин (25), Кен Ягер (33), Дамьен Рият (37), Нико Хишир (45), Тео Рошетт (58) нар оруулжээ.

Одоо финалд финландчууд зохион байгуулагч орон болох Швейцарын багтай тоглоно. Хүрэл медалийн төлөө канадчууд Норвегийн багтай тоглоно. Финалын болон III байрын төлөөх тоглолтууд өнөөдөр явагдана.
Өмнөх оны дэлхийн аварга АНУ-ын шигшээ баг шөвгийн наймд канадчуудад 0:4 харьцаагаар хожигдсон юм. ДАШТ-д 28 удаа түрүүлснээрээ Канадын баг рекорд амжилт тогтоожээ.