ДАШТ-2026: Германы шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлажээ

БЕРЛИН, 2026 оны тавдугаар сарын 31 /DW/. Германы хөл бөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Юлиан Нагельсман ДАШТ-2026-д оролцох багийнхаа бүрэлдэхүүнийг пүрэв гарагт танилцууллаа.

Евро-2024 тэмцээний дараа шигшээ багаас явна гэдгээ мэдэгдэж байсан хаалгач Мануэл Нойер ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтсан нь гэнэтийн санаанд оромгүй шийдвэр байлаа. Өдгөө 40 настай тэрбээр Мюнхений “Бавариа” клубтэй байгуулсан гэрээгээ нэг жилээр сунгасан юм. Нагельсманы ярьснаар, Нойер ДАШТ-д багийн үндсэн хаалгачаар тоглох ажээ.  

Түүнчлэн “Бавариа”-гийн довтлогч 18 настай Леннарт Карлыг шигшээд дуудсан нь мөн л сюрприз байлаа.


Ингээд Германы шигшээ багийн бусад тоглогчдыг танилцуулъя:


Хаалгачид: Оливер Бауман, Александер Нюбель, Йонас Урбиг


Хамгаалагчид: Вальдемар Антон, Натаниэль Браун, Жошуа Киммих, Давид Раум, Антонио Рюдигер, Жонатан Та, Малик Тшау, Нико Шлоттербек


Хагас хамгаалагчид: Надим Амири, Леон Горетцка, Паскаль Грос, Феликс Нмеча, Александар Павлович, Ангело Штиллер


Довтлогчид: Максимилиан Байер, Флориан Вирц, Ник Вольтмаде, Лерой Зане, Жейми Левелинг, Жамал Мусиала, Кай Хаверц, Дениз Ундав.

ХБНГУ-ын шигшээ баг өнөөдөр Финландын шигшээтэй нөхөрсөг тоглолт хийгээд зургаадугаар сарын 2-ны өдөр АНУ-ыг зорино. 6-нд Чикаго хотноо АНУ-ын шигшээтэй нөхөрсөг тоглолт, 14-нд Хьюстон хотод Кюрасао улсын шигшээ багтай хэсгийн эхний тоглолтоо тус тус хийнэ.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн