ЛОНДОН, 2026 оны тавдугаар сарын 28 /championat.com/. Өнгөрсөн долоо хоногт ДАШТ-д оролцох Английн шигшээ багийн бүрэлдэхүүнийг эцсийн байдлаар зарлажээ.
Багийн бүрэлдэхүүнд нийт 26 хөлбөмбөгчин багтсан байна. Үүнд:
Хаалгачид: Дин Хендерсон (Кристал Пэлас), Жордан Пикфорд (Эвертон), Жеймс Траффорд (Манчестер Сити).
Хамгаалагчид: Дэн Бёрн (Ньюкасл Юнайтед), Марк Гехи (Манчестер Сити), Рис Жеймс (Челси), Эзри Конса (Астон Вилла), Валентино Ливраменто (Ньюкасл Юнайтед), Нико О’Райли (Манчестер Сити), Жарелл Куанса (Байер), Жед Спенс (Тоттенхэм Хотспур), Жон Стоунз (Манчестер Сити),
Хагас хамгаалагчид: Эллиот Андерсон (Ноттингем Форест), Жуд Беллингем (Реал Мадрид), Эберечи Эзе (Арсенал), Жордан Хендерсон (Брентфорд), Кобби Майну (Манчестер Юнайтед), Деклан Райс (Арсенал), Морган Рожерс (Астон Вилла).
Довтлогчид: Энтони Гордон (Ньюкасл Юнайтед), Харри Кейн (Бавариа), Нони Мадуэке (Арсенал), Маркус Рашфорд (Барселона), Букайо Сака (Арсенал), Айван Тони (Аль-Ахли), Олли Уоткинс (Астон Вилла).
ДАШТ-ий хэсгийн шатанд англичууд L хэсэгт Хорват, Гана, Панамын шигшээ багуудтай тоглоно.
Английн шигшээ баг Канзас-Сити хотод бэлтгэлээ базааж байгаа бөгөөд англичуудын бэлтгэлийн явцыг нууцаар тандахын тулд нисгэж магадгүй байгаа дронуудыг аюулгүй болгохын тулд цагдаагийн ажилтнууд “ангууч дронууд”-ыг ашиглах ажээ.