“Каролина Харрикейнз” баг финалд шалгарахад ганцхан хожил үлджээ

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 28. /ТАСС/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Дорнод конференцийн хасагдах шатны финалын цувралын 4 дэх тоглолтод “Каролина Харрикейнз” баг “Монреал Канадиенс” багийг 4:0 харьцаагаар буулган авлаа.

Хожсон багийн Себастьян Ахо (15 дахь минут), Жордан Стаал (17), Логан Стэнковен (18), Андрей Свечников (59) нар гоол оруулсан байна. Харин “Каролина”-д тоглодог Оросын хамгаалагч  Александр Никишин оноо аваагүй бол Свечников Стэнлийн цомын тэмцээнд 26 дахь гоолоо оруулснаар тэмцээний шилдэг орос мэргэн буудагчдын жагсаалтын 14 дүгээрт бичигдэж эхэллээ. Уг жагсаалтыг “Вашингтон” багийн ахлагч А.Овечкин тэргүүлдэг бөгөөд тэрбээр плей-оффын тоглолтуудад 77 шайб оруулжээ.  

Энэ удаагийн тоглолтод “Каролина” хожсоноор цувралын харьцаа 3-1 болсон ба тус баг 30-нд шилжих шөнө өөрийн талбайд Канадын багийг хүлээн авна. Хоёр багийн түрүүлж 4 хожсон нь “Вегас Голден Найтс” багтай Стэнлийн цомын финалд тоглоно.

“Каролина Харрикейнз” баг лигийн аварга шалгаруулах тэмцээний дүнгээр Нийслэлийн дивизионыг тэргүүлсэн бол “Монреал” баг Атлантын далайн дивизионд III байр эзэлжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн