Олимпын нээлт: Жузеппе Меацца юу, эсвэл Сан Сиро юу?

Милан Кортина 2026

Горгаз ХХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Милан Кортина 2026 өвлийн олимпын нээлт Монголын цагаар маргааш/2026.02.06/ шөнө 03:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн нээлтийн үйл ажиллагааны оргил цэг нь Милан хотын алдарт Сан Сиро цэнгэлдэх байх болно.

Хөлбөмбөг сонирхогчдын хувьд энэ цэнгэлдэх бол дэлхийн шилдэг АС Милан болон Интер Милан багуудын гэр гэдгээрээ алдартай. Тэгвэл хөлбөмбөгийн ариун дагшин сүм, театр гэгддэг газар өдгөө олимпын үүр болжээ.

Мөнхийн өрсөлдөгчид гэгдэх АС Милан болон Интер Миланы хоорондох тоглолтыг “Миланы дерби” мөн тус хотын алдарт хөшөө “Мадоннинагийн дерби” гэдэг.

Жузеппе Меацца юу, Сан Сиро юу?

Олимпын нээлт: Жузеппе Меацца юу, эсвэл Сан Сиро юу?

Сан Сиро цэнгэлдэхийг өөрөөр Жузеппе Меацца ч гэх нь бий. Учир шалтгаан нь мөн л хөлбөмбөгтэй холбоотой.

Энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэх тус цэнгэлдэх нь Милан хотын Сан Сиро дүүрэгт оршдог учир ийн нэрлэсэн аж. Гэхдээ 1980 онд Италийн хөлбөмбөгчин Жузеппе Меацца таалал төгссөний дараа удалгүй цэнгэлдэхийг түүний нэрэмжит болгожээ.

Хөлбөмбөгчин Меаццагийн хувьд Италийн шигшээ багийн хамтаар хоёр удаа дэлхийн аваргаар тодорч, мэргэжлийн хөлбөмбөгчний замналынхаа ихэнхи хугацааг Интер Миланд өнгөрүүлснээс гадна хоёр жил АС Миланы төлөө тоглосон түүхтэй.

Меацца Интер Миланы дасгалжуулагчаар гурван удаа ажилласан. Тиймээс Интер Миланы фанатууд тус цэнгэлдэхийг Меацца, АС Миланы фанатууд Сан Сиро гэдэг.

Цэнгэлдэх хүрээлэнг мөн “Хөлбөмбөгийн Ла Скала” гэх нь ч бий. Шалтгаан нь мэдээж Милан хотын алдарт Ла Скала театртай холбоотой.

Сан Сирогийн түүх

Олимпын нээлт: Жузеппе Меацца юу, эсвэл Сан Сиро юу?

Цэнгэлдэхийн шавыг 1925 оны наймдугаар сард тавьж, ердөө 13 сарын хугацаанд ашиглалтад оруулжээ. 1926 оны есдүгээр сард нээлтээ хийсэн тус цэнгэлдэх нь Италийн тав дахь эртний цэнгэлдэх гэнэ.

АС Миланы ерөнхийлөгч асан Пьеро Пирелли гэх хүн Английн хөлбөмбөгийн үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд тус улсын цэнгэлдэхүүдээс санаа авч дөрвөн тусдаа хана босгожээ.

Эхэндээ зөвхөн хөлбөмбөгийн зориулалттай байсан цэнгэлдэх дараа нь хэсэг морин тойруулга болжээ.

Сан Сирогийн анхны багтаамж нь 35 мянган хүний суудалтай байсан бол дараа нь 1935 онд 55 мянган хүний суудалтай болгож, өргөжив.

Интер Милан, АС Милан нэгэн дээвэр дор

Олимпын нээлт: Жузеппе Меацца юу, эсвэл Сан Сиро юу?

Нэг хотын өрсөлдөгч хоёр баг 1947 оноос эхлэн нэгэн дээвэр дор аж төрсөн. Интер Милан клуб Сан Сирогийн түрээслэгч болж, үүний улмаас 1955 онд цэнгэлдэхийн багтаамжийг 80 мянга болгов.

Гэхдээ өнөөдөр шөнө олимпын нээлтэд зориулан 60 мянган хүний л суудал засчээ.

Цэнгэлдэхэд бараг л засвар хийгээгүй олон жил болсон бөгөөд 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг тохиолдуулан анхны томоохон засвар, шинэчлэлийн ажлыг хийжээ.

Сан Сирогийн нээлтийг тохиолдуулан 1926 оны есдүгээр сарын 19-ний өдөр Миланы хоёр баг нөхөрсөг тоглолт хийхэд Интер 6-2 гэсэн харьцаатай АС Миланыг хожжээ. Дараагийн сард нь шинэ гэртээ АС Милан лигийн анхны тоглолтоо хийхэд мөн л Сампирдараенз багт хожигдов.

Сан Сирод регби, боксын тоглолтууд болж байснаас гадна Васко Росси, Боб Марли, Брюс Спрингтийн, Майкл Жексон, Мадонна, Роллинг Стоунс зэрэг хамтлаг, дуучид тоглолтоо хийж байв.

УДАХГҮЙ НУРААНА

Олимпын нээлт: Жузеппе Меацца юу, эсвэл Сан Сиро юу?

Интер Милан болон АС Милан багууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сан Сиро болон түүний ойр орчмын газрыг хотоос худалдан авчээ. Тэдний зорилго бол одоогийн цэнгэлдэхийг нурааж, шинийг барих.

Итали улс Турктэй хамтран 2032 оны Европын аваргыг зохион байгуулна. Тухайн Европын аваргын гол тоглолтууд шинэ Сан Сирод болох төлөвлөгөөтэй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн